Тянь ань мэн Хятадын төв талбай

 

Тянь ань мэний талбай нь Бээжин хотын төв хэсэгт байрладаг. Энэ талбай нь Мин Чин хоёр хаант гүрний үед хааны ордны доторх өргөн талбай байжээ. Бүгд Найрамдах Хятад Ард улс байгуулагдсны дараа, уг талбайг 440 мянган квадрат метр болтол өргөтгөн байгуулснаар нэг сая гаруй хүний цуглаан хийж болдог, дэлхийн хотуудын доторхи хамаг том өргөн чөлөө болсон юм.

Энэ өргөн Чөлөөний ойролцоо газруудад нь Ардын Их Хурлын Ордон, Хятадын Хувьсгалын Музей, Хятадын Түүхийн Музей, Ардын Баатаруудын Хөшөө, Мао Зэ Дунгийн Дурсгалын Ордон зэрэг үндэстний онцлог бүхий орчин үеийн барилгууд байдаг.

Тянь ань мэнь хаалга нь Мин Чин хоёр хаант төрийн үед хааны ордны хэрмийн гол хаалга нь байсан бөгөөд тухайн үед түүнийг Цэн тянь мэнь хаалга гэдэг байсан ажээ. Чин гүрний Эеэр засагч хааны 8-аар он буюу 1651 онд уг хаалгыг засаж байгуулаад Тянь ань мэнь гэж нэрлэх болсон юм. Олон давхар асар тагт, тулгуур бүхий энэ хаалганы нийт өндөр нь 33.7 метр байдаг. Энэхүү асар тагтын хормой нь дэрвийсэн дээвэртэй, угалзан хээтэй, нуруу тулгууртай, шар дээвэр, улаан ханатай байдаг нэн сүртэй харагдана.

Тянь ань мэнь хаалгаар дотогш орвол хааны ордонд орно. Хааны ордон нь хааны өвөг дээдсийн сүм хийдүүдээс бүрдсэн байдаг бөгөөд төр гүрний улс төрийн үйл хэргийг шийддэг, мөн хааны оршин сууж амьдардаг газар байсан юм. Зүүн гар талаар нь хааны өвөг дээдсийг, баруун гар талаар нь улс гүрнээ дээдлэн тахих тахилгын ордон байдаг ба дээдсийнхээ ёс заншлийн дагуу, Тянь ань мэний зүүн талд Мин, Чин хоёр хаант гүрний хаадын өвөг дээдсээ тахидаг Таймяо хэмээх дээдсийн тахилгын сүм байрлана. Одоо түүнийг Бээжин хотын хөдөлмөрчидийн соёлын ордон гэж нэрлэжээ.

Тянь ань мэний баруун талд Мин Чин хоёр хаант гүрний хаадын уул усны навдаг шавдагаа тахьдаг Бээжингийн зургаан мандлын нэг болох Шэжитань буюу улс төрийн үйл хэргийн тахилгын мандал гэж буй. Түүнийг одоо Жиншань цэцэрлэгт хүрээлэн хэмээн нэрлэж байна.

Ардын баатруудын дурсгалын хөшөө нь Тянь ань мэний талбайн төв хэсэгт байрладаг. Түүнийг 1958 оны 4-р сард байгуулжээ. Хөшөөний өндөр ны 37.94 метр, 17 мянгаад хэсэг боржин чулуу болон гантиган цагаан чулуугаар жийрэглэж бүтээсэн нь өндөр сүрлэг, үзэсгэлэн төгөлдөр харагдана.

Мао Зэ дуны Дурсгалын Ордныг 1977 онд байгуулжээ. Уг ордон нь хойт танхим, их удирдагчийн гэгээн дүрд бараалхах танхим, өмнөд тэнхим хэмээх 3 танхимаас бүрдэнэ. Гэгээн дүрд бараалхах тэнхим бол Мао Зэ дуны дурсгалын ордны гол цогцолбор нь юм.

Тянь ань мэний талбай бол хятад улсын улс төрийн хөдөлгөөний төв юм. 20-р зуунд, Хятад улсад гарсан 5-р сарын 4-ний хөдөлгөөн, 12-р сарын 9-ний хөдөлгөөн зэрэг агуу их хувьсгалт хөдөлгөөн нь Бээжин хотноо үүсч, Тянь ань мэнь-ийн талбайд түүхийн дурсгал үлдээсэн юм. Бүгд Найрамдах Хятад Ард улс байгуулагдсаныг тунхаглах өргөн их баяр ёслол болон Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш жил бүрийн 5-аар сарын 1-нд Дэлхийн хөдөлмөрчидийн баяр, 10-аар сарын 1-нд Үндсний баярын жагсаал цуглааныг зохиодог уламжлалтай болжээ.

Тянь ань мэнь хаалга бол Хятад улсын орчин үеийн түүхийн гэрч болж эдүгээ Хятадын олон үндэстэний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон ариун дархан газар бөлгөө.


replica watches