Умардын сувд Эрээн хот эндээс эхлэнэ

 

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Эрээн хот нь Монгол улстай хил залгаж байгаа боомтуудаас хамгийн том боомт хот нь юм.
 Хотын нийт талбай 450 квадрат км. Хүн ам 100 мянга. Хятад, Монгол, Хотон, Манж, Солонгос, Дагуур, Чян зэрэг найман үндэстэн энд оршин амьдардаг.

 Хотын түүх - 50 жил

 1956 оны 1-р сард Бээжин—Улаанбаатар—Москова чиглэлийн олон улсын тээврийн галт тэрэг албан ёсоор нэвтэрснээр Эрээн хот байгуулагдсаны бэлэг тэмдэг болсон юм.

 1966 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн зөвшөөрөлөөр Эрээн хот гэж нэрлэжээ.

 1992 оноос Эрээн хотыг гадаадад нээлттэй хот болгон зарлаж, Монгол улстай хиллэх боомтыг үйл ажиллагааг сайжруулсан байна.

Эрээн хотын төмөр зам 1954 онд байгуулагдсан ба 1956 онд Хятад, Зөвлөлт холбоот улс, Монгол, Солонгос, Вьетнам зэрэг орны оролцсон олон улсын төмөр замын тээвэр албан ёсоор нэвтэрсэн юм. Түүнээс хойш олон улсын төмөр замын тээвэр нь Эрээн хотын эдийн засгийн гол тулгуур болсоор ирлээ. Эүгээ Ази Европыг холбосон их зам Эрээн хотоор дайран өнгөрч байна.

Сүүлийн 20 иод жил Эрээн хот нь төмөр замын жижигхэн өртөө байсан бол өнөөдөр 100 мянган хүн амтай Олон улсын худалдааны том хот болон өргөжлөө.

Эрээн хотын нэрийн тухайд

Энэ хотыг яагаад Эрээн гэж нэрлэсэн юм бол гэж сонирхох хүн олон байдаг. Эрээн хотын ойролцоо Эрээн нуур гэж жижигхэн давст нуур байдгаас болж энэ нутаг ийм нэртэй болсон юм.
Erenhot 
Монгол Англиар: Эрээн хот, Ereen khot
Хятадаар: 二连浩特;  Pinyin: Èrliánhàotè,

Газар зүйн байдал

Эрээн хот нь Төв Азийн өндөрлөгт, эх газрын улиралын салхины уур амьсгалтай бүс гутагт оршдог. Ийм болхоор гандмал, салхи ихтэй, өдөр шөнийн дулааны зөрөө их.

Эрээн хот нь урсгал усны эх булаг үгүй, хагас цөлжсэн тал нутагт байдаг тул жилдээ 139 миллиметр хур тунадас буудаг юм. Жилийн 65 хоног салхилна. Зуны улирал богинохон, өвлийн улирал урт үргэлжилдэг. Хамгийн халуундаа 39,9 хэм, хамгийн хүйтэндээ хасах 40.2 хэмтэй байдаг юм.

Эрээн хотын байрлах Тамчын өргөн уудам тал нутаг нь цэвэр шүү, гялгар цахиурт чулуу, сайн чанарын давс болон хужир, шохой элбэгтэй юм.

Эрээн хотын уугуул иргэд Сөнөдчүүд

Энд 400 гаруй жилийн өмнө Хэрлэн голын сав нутгаас Гилгүдэй баатар өөрийн хамжлага ард иргэдээ дагуулан нүүдэллэн иржээ. Тэд энэ нутагт шөнөөр ирэн буудаллаж, өглөө нь босохдоо үзэсгэлэнт сайхан бэлчээр, уудам өргөн тал нутгийг хараад, бишрэн шүтээд энд нутагшсан юм. Тэд шөнөөр ирж нутагшсан болохоороо өөрсдийгөө Шөнөд овгийнхон гэж нэрлэсэн бөгөөд энэ нь цаашид Сөнөд болон хувирчээ. Ийнхүү энэ нутгийн уугуул иргэд өөрсдийгөө Сөнөдчүүд гэж нэрлэдэг болсон байна. Сөнөдчүүдийн төв нь Эрээн хотоос 120 км -т орших Сайхан тал хот юм.

Үлэг гүрвэлийн өлгий нутаг - Эрээн

Эрээн хотоос холгүй хамгийн эртний үлэг гүрвэлийн чулуужсан яс их хэмжээгээр олдсон тул энэ хотыг Үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээн сүүлийн үед нэрлэх болсон тал бий. Далан сая жилийн өмнө Эрээн нуурын дэнжээр булаг шандтай намаг газар байжээ. Тэр үед энэ нутагт бөгчим халуун, чийглэг уур амьсгал ноёлж, ой шугуй багшран, үлэг гүрвэл үржин амьдрах цэнгэлийн орон байсан байна. 
19-р зууны ерөөд оноос хойш, зуу гаруй жилийн турш Америк, Орос, Канад, Хятадын археологчид энэ нутагт зургаан удаагийн томоохон хэлбэрийн судалгаа шинжилгээний экспедици ажиллуулж, шувуун гүрвэл, нугасан хушуут гүрвэл зэрэг арван хэдэн төрлийн үлэг гүрвлийн цогцос, чулуужсан яснуудыг илрүүлсэн байна.

Эрээн хотын фото зургийн цомог

Эрээн хотын үдэш хүмүүс гудамжинд гарч зугаалах дуртай байдаг. Нэг ёсондоо амарч сэтгэлээ сэргээх сайхан агшин.

Эрээн хотыг үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээн зарласан хот руу орох хаалга. Хотын өмнө байрлах энэ хаалга хотын билэгдэл болдог.

Эрээн хотын хамгийн их сонголт сайтай хүнсний их дэлгүүр

Энэ саравчин доор байгаа Монголчууд юу хийж байгаа юм бол гэж гайхаж байна уу. Монгол руу гаа утсаар ярьж байгаа юм. Энд Монгол гар утасны сүлжээ сайн барьдаг.

Эрээн хотын төв талбай дээр зуны цагт хүүхдийн парк ажилладаг. 

Энэ гоёмсог хаалга их удаж байгаа. Монголын жинчид энэ нутгаар өнгөрөхдөө энэ хаалгаар орж гардаг байсан гэлцдэг.

Эрээн хотын төв талбай. Зун болохоор энэ талбай маш их хөл хөгжөөнтэй болдог. Орой үдшийн цагаар Эрээнчүүд хүүхдүүдтэйгээ энэ талбай дээр ирэх дуртай.

Авто замын боомтоос Эрээн хот руу орох төв зам. Манайхаар бол Энхтайван гудамж нь юм даа.

 

Эрээн хотын автобус вокзалын барилга. Бээжин Хөх хотын автобуснууд эндээс явж, энд ирж зогсдог.

 

Эрээн хотод нэг л аюулгүй тойрог бухий 4 замын уулзвар байдаг.

Эрээн хотын түүхэн дурсгалт барилгуудын нэг. Энэ хоёр барилга Эрээн хотыг анх байгуулагдахад л байсан гэсэн.

Авто вокзал болон төмөр замын вокзалууд

Хятадын тээвэр зуучын Sinotrans компаний Эрээн хот дахь салбар.

Бээжин явах гэж байгаа Монголчууд автобус вокзалын хүлээлгийн зааланд байгаа нь

Эрээн хотын Алтан навч худалдааны төв

Эрээн хотын Ландэ худалдааны гудамж

Нутаг буцаж байгаа Монголчууд хилийн боомт дээр машинаа хүлээж байгаа нь.

Хилийн боомт руу орохоор дугаарлан зогссон Монгол машинууд

Хуучин бүдүүн дэлгүүрийн хойд талын 4 замын уулзвар

Эрээнд Орос маягын хуучины гоёмсог байшин их байдаг

Эрээн хотын Долоон бурхан зочид буудал. Энэ буудлын замын эсрэг талд манай офис байдаг.

Эрээн хотын Төмөр замын вокзал. Энэ өртөөн дээр Монголоос ирэх орон улсын галт тэрэг зогсож, Монголчууд маань ирж буцдаг.

 

 

Шинэ хуучин төмөр замын өртөөнүүд зэрэгцэн оршдог. Төмөр замын өртөө нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд гадаад дотоодын галт тэрэг тусдаа байдаг. Харин дунд талын шар өртөө нь хуучин өртөөний барилга бөгөөд төмөр замын захиргаа нь тэнд байрладаг.

Эрээн хотын 4 одот Руй И зочид буудал

 

 

Эрээн хотын хүнсний захын гудамж

Эрээн хотын Өүлиан зочид буудал. Монголоор бол Европын холбооны буудал гэх юм уу даа.

Эрээн хотын төв талбайн хойд хэсэг

Эрээн хотын Хуалиан зочид буудал болон их дэлгүүр.  Хуалиан их дэлгүүр Хятад улс даяар 59 салбар их дэлгүүртэй бөгөөд хамгийн их ашиг орлоготой гэсэн газар салбаруудаа байгуулдаг. Ямар ч байсан Монголчууд энэ их дэлгүүрийн эздийн анхаарлыг их татсан тул Эрээнд салбар их дэлгүүрээ зочид буудалтай нь байгуулсан байх.

 

Хилийн боомт хамгийн их хөл хөдөлгөөнтэй гэзруудын нэг.


Reply
  • Group: Guests
  • ICQ:
  • Registered: --
  • Status:
  • Comments: 0
  • Articles: 0
^
Временное решение денежных трудностей с помощью мфо деньги взаймы. Или например с помощью займ на карту под 0 процентов мгновенно круглосуточно без отказа. Тут есть много разных вариантов займов, как на небольшую сумму, так и приличную. Смотрите сами.Скоро праздник? Рекомендую вам обзавестись на праздник воздушными шарами, они украсят любое мероприятие. Купить шары можно тут заказать воздушные шарики недорого. Наодел черный экран, и надпись что ваша копия виндовс не является подлинной? Скачайте активатор windows, он решит проблему windows 7 activator. Интересный сайт я нашел 1хбет официальный сайт скачать приложение посмотрите. Вопрос про двери остается открытый. Я себе купил входную дверь на одном очень интересном сайте, вот ссылка входные двери купить магазин москва сами проверьте. Входные двери и правда качественные и мастера молодцы.

Помимо этого рекомендую посмотреть тут взять займ срочно об этом много информации.
Reply
  • Group: Guests
  • ICQ:
  • Registered: --
  • Status:
  • Comments: 0
  • Articles: 0
^
Привет всем! Если вы ищите полис осаго, то обратите внимание на спец сайт с такой возможностью.


оформить осаго на юридическое лицо онлайн