Консулын Газрын үйлчилгээ

 

Хэрэв та Хятад улсад аялаж явахдаа гадаад паспортоо гээх, хугацаа сунгуулах гэх зэрэг бичиг баримтын ямар нэгэн асуудал үүсвэл Монгол улсынхаа Консулын газраас үйлчилгээ авч болно.

"Төрсний гэрчилгээ авах"

БНХАУ-ын нутаг дэвсгэрт төрсөн Монгол Улсын иргэний хүүхдэд төрсний гэрчилгээ олгоход дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Төрсний гэрчилгээ авахыг хүссэн өргөдлийг тус Консулын Газарт хандаж гаргана.
  2. Эцэг, эхийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар
  3. Төрөх газраас өгсөн төрснийг гэрчилсэн тодорхойлолт
  4. Гэрлэлтийн баталгаа
  5. Анкет бөглөнө

Дээрх материалыг хүлээн авснаас хойш ажлын 1 өдөрт бэлэн болно. [/acc_item]
[acc_item title="Гэрлэлт бүртгүүлэх"]

Монгол Улсын иргэн гадаадын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэхэд доорхи материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

Монгол Улсын иргэн дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Гэрлэлтээ батлуулахыг хүссэн өргөдлийг тус Консулын Газарт хандаж гаргана.
  2. Эцэг, эхийн зүгээс гэрлэхийг зөвшөөрсөн тодорхойлолтыг өөрсдийнх гараар бичүүлж, нотариатаар батлуулсан байна. / Эцэг эх нь нас барсан болон бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол тэр талаарх холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргана. /
  3. Улсын Бүртгэлийн Газрын Иргэний Баримтын Архиваас гэрлэсэн эсэх лавлагааг авчирна. / Хэрэв урьд өмнө гэрлэж байсан бол өмнөх гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан тухай шүүхийн шийдвэрийг авчирна. / 
    Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, Судалгааны Төвөөс гэмт хэрэгт холбогдолгүй, ял шийтгэлгүй эсэх тодорхойлолтыг авчирна.
  4. Эрүүл мэндийн тодорхойлолт / ДОХ, сэтгэц, сүрьеэ /
  5. Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
  6. Ажлын газрын тодорхойлолт
  7. Иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ зэрэг баримт бичгийг нотариатаар батлуулан хавсаргана.
  8. 3х4 хэмжээний цээж зураг нэг хувь

Цээж зураг нь цагаан өнгийн артай байх бөгөөд 6 сараас дээшгүй хугацааны өмнө авхуулсан хар болон туяатай нүдний шилгүй зураг байна

Монгол Улсын иргэнтэй гэрлэхийг хүссэн гадаадын иргэн дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

Гадаад Улсын иргэн дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Гэрлэлтээ батлуулахыг хүссэн өргөдлийг тус Консулын Газарт хандаж гаргана. Өргөдлийг өөрийн гараар эх хэл дээрээ дэлгэрэнгүй бичих бөгөөд албан ёсны орчуулгын товчоогоор Монгол хэлэнд орчуулан нотариатаар батлуулна.
  2. Эцэг, эхийн зүгээс гэрлэхийг зөвшөөрсөн тодорхойлолтыг өөрсдийнх гараар бичүүлж, албан ёсны орчуулгын товчоогоор Монгол хэлэнд орчуулан нотариатаар батлуулж авч ирнэ. / Эцэг эх нь нас барсан болон бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол тэр талаарх холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргана. /
  3. Харъяалах улсынхаа Иргэний бүртгэлийн байгууллагаас гэрлэсэн эсэх лавлагааг гаргуулан албан ёсны орчуулгын товчоогоор Монгол хэлэнд орчуулан нотариатаар батлуулж авчирна. / Хэрэв урьд өмнө гэрлэж байсан бол өмнөх гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан тухай шүүхийн шийдвэрийг авчирна. /
  4. Харъяалах улсынхаа Цагдаагийн байгууллагаас ял шийтгэлгүй, аливаа хэрэгт холбогдолгүй эсэх тодорхойлолтыг гаргуулан, албан ёсны орчуулгын товчоогоор Монгол хэлэнд орчуулан нотариатаар батлуулна.
  5. Эрүүл мэндийн тодорхойлолт / ДОХ, сэтгэц, сүрьеэ /-ыг албан ёсны орчуулгын товчоогоор Монгол хэлэнд орчуулан нотариатаар батлуулна.
  6. Оршин сууж буй засаг захиргааны байгууллагын тодорхойлолтыг албан ёсны орчуулгын товчоогоор Монгол хэлэнд орчуулан нотариатаар батлуулна.
  7. Гадаадын иргэн нь Монгол Улсын Гадаадын Иргэн, Харъяатын Асуудал Эрхлэх Газраас виз бүртгэлийн зөрчилгүй талаарх тодорхойлолт гаргуулан авна.
  8. Ажлын газрын тодорхойлолт авчирах
  9. Иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ зэрэг баримт бичгийг нотариатаар батлуулан хавсаргана.
  10. Хөрөнгийн баталгааны талаарх тодорхойлолт
  11. 3х4 хэмжээний цээж зураг нэг хувь
  12. Цээж зураг нь цагаан өнгийн артай байх бөгөөд 6 сараас дээшгүй хугацааны өмнө авхуулсан хар болон туяатай нүдний шилгүй зураг байна.
    Шаардлагатай гэж үзвэл нэмэлт материалыг шаардан авна. 
    Гэрлэх хосууд дээрх материалыг бүрдүүлж, өөрийн биеэр авчрах бөгөөд гэрчилгээгээ авахдаа гэрчийг заавал байлцуулна. Гэрчээр оролцох этгээд нь эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны бичиг баримттай, насанд хүрсэн, эрх зүйн чадвар, чадамжтай иргэн байна.
    Материал хүлээн авснаас хойш 30 хоног дотор хянан, гэрлэлтийг баталж гэрчилгээг олгоно.

"Үндэсний гадаад паспорт шинээр авах"

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тогтоол,

"Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын 4 дүгээр зүйлийн 5 дугаар хэсгийн 1 заасны дагуу шаардлагатай гэж үзсэн тохиолдолд үндэсний гадаад паспортыг Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын Газар олгоно. 

Шинэ загварын гадаад паспорт гарсантай холбогдуулан Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас Монгол Улсын иргэдэд шинэ паспорт олгож байгаа болно. Шинээр паспорт авахыг хүссэн иргэд материалаа зохих журмын дагуу бүрдүүлж тус Консулын Газарт өгнө. Консулын Газар материалыг УБЕГ-т хүргүүлж бичилт хийлгүүлнэ.

Үндэсний энгийн гадаад паспорт олгоход дор дурьдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Үндэсний энгийн паспорт шинээр авахыг хүссэн иргэд тус Консулын Газарт өөрийн биеэр ирж паспорт шинээр авахыг хүссэн өргөдлийг бичгээр гаргаж хандана. Өргөдөлд өөрийн товч намтарыг тодорхой бичих бөгөөд БНХАУ-д ирсэн зорилго, паспорт шинээр авах болсон шалтгаан, урьд өмнө ашиглаж байсан паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн тухай тайлбар болон харилцах утас, оршин суугаа хаяг зэргийн хамт бичнэ.
  2. Суугаа орны цагдаагийн байгууллагын тодорхойлолт / Анх удаа паспорт авч байгаа болон паспортын хуудас нь ашиглагдаж дууссан иргэд хамаарахгүй)
  3. Иргэний үнэмлэх, эсвэл төрсний гэрчилгээ түүний баталгаажсан хуулбар
  4. Урьд өмнө ашиглаж байсан паспортын баталгаажсан хуулбар
  5. Эгц урдаасаа авхуулсан 4х6 хэмжээний дөрвөн хувь цээж зураг (Цээж зураг нь цагаан өнгийн артай байх бөгөөд 6 сараас дээшгүй хугацааны өмнө авхуулсан хар болон туяатай нүдний шилгүй зураг байж болно. )
  6. Паспорт захиалах хуудас бөглөнө.
  7. Паспортын хураамж төлсөн баримт
  8. Улсын бүртгэлийн Ерөнхий Газрын лавлагаа

Шинээр энгийн гадаад паспорт авах өргөдлийг хүлээн авснаас хойш 45 хоногийн дотор Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт хүргүүлж бичилт хийлгүүлэн баталгаажуулж олгоно.

Тус Консулын Газарт энгийн паспорт авах тухай мэдүүлэх Монгол Улсын иргэн нь дээрх материалыг бүрдүүлж, тухайн орноос Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт хүргүүлэх, мөн гарын үсэг зурж баталгаажсан паспортаа буцаан авах буухиа шуудангийн зардлаа иргэн өөрөө хариуцна.[/acc_item]
[acc_item title="Үндэсний гадаад паспортын хугацаагаа сунгуулах"]

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тогтоол, "Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 5 дугаар хэсгийн 1-д заасны дагуу шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дипломат, албан паспортын хугацааг Гадаад харилцааны яамны зөвшөөрлөөр, энгийн паспортын хугацааг иргэний хүсэлтээр сунгаж болно.

Дипломат, албан паспортын хугацааг сунгуулахыг хүсэгчид доорх материалыг бүрдүүлнэ:

  1. Дипломат, албан паспортын хугацааг сунгах сунгалтын хуудас бөглөнө.
  2. Тухайн албан байгууллагын дипломат болон албан паспортын хугацааг сунгах хүсэлт
  3. Тухайн албан байгууллагын ажилтны иргэний болон ажлын газрын үнэмлэхний хуулбар
  4. Дипломат, албан паспортын хуулбар
  5. Сунгалтын хураамж төлсөн баримтыг хавсаргах

Үндэсний энгийн гадаад паспортын хугацааг сунгуулахыг хүсэгчид доорх материалыг бүрдүүлнэ:

Үндэсний энгийн гадаад паспортын хугацааг сунгуулахыг хүссэн иргэн нь тус Консулын Газарт өөрийн биеэр ирж, паспорт сунгуулахыг хүссэн өргөдлийг бичгээр гаргаж хандана. Өргөдөлд өөрийн товч намтарыг тодорхой бичих бөгөөд БНХАУ-д ирсэн зорилго, шалтгаан зэргийг бичнэ.

  1. Паспорт сунгалтын хуудас бөглөнө.
  2. Улсын бүртгэлийн Ерөнхий Газрын лавлагаа
  3. Үндэсний энгийн гадаад паспортын хуулбар
  4. Иргэний үнэмлэх, эсвэл төрсний гэрчилгээний баталгаажсан хуулбар
  5. 4х6 хэмжээний цээж зураг нэг хувь (Цээж зураг нь цагаан өнгийн артай байх бөгөөд 6 сараас дээшгүй хугацааны өмнө авхуулсан хар болон туяатай нүдний шилгүй зураг байна )
  6. Паспорт сунгалтын хураамж төлсөн баримт зэргийг хавсаргана.

Үндэсний энгийн гадаад паспортыг сунгах материалыг хүлээн авснаас хойш ажлын 4 цагт бэлэн болно.

Жич: Шинэ загварын гадаад паспорт гарсантай холбогдон 2002 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл олгож байсан энгийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоосон тул дээрх хугацаанаас өмнө олгосон паспортад сунгалт хийхгүй болохыг анхаарна уу.

Үндэсний гадаад паспорт нь хүчин төгөлдөр бус, зөрчилтэй, эсхүл хугацаа сунгуулахаар өөрийн биеэр ирээгүй нөхцөлд тус паспортыг хураан авч Гадаад Харилцааны Яам, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт шилжүүлнэ.

[/acc_item]
[acc_item title="Хил орчимд Хил орчимд зорчих үнэмлэхээ гээгдүүлсэн"]

Хил орчимд зорчих үнэмлэхээ гээгдүүлсэн иргэд Монгол, Хятадын Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Нэг талын иргэн хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхээ нөгөө талын нутагт үрэгдүүлбэл тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэж, энэхүү байгууллагаас үнэмлэхээ үрэгдүүлснийг нотолсон бичиг авч хилээр гарна” гэж заасны дагуу хилээр нэвтэрнэ. 

Хилээр нэвтрэхэд дор дурьдсан материал бүрдүүлнэ. Үүнд:

  1. Хил орчимд зорчих үнэмлэх, бичиг баримтаа гээгдүүлсэн иргэн тус Консулын Газарт өөрийн биеэр ирж Консулын тодорхойлолт гаргаж өгөхийг хүссэн өргөдлийг бичгээр гаргаж хандана. Өргөдөлд өөрийн товч намтарыг тодорхой бичих бөгөөд БНХАУ-д ирсэн зорилго, хил орчимд зорчих үнэмлэх, бичиг баримтаа хэрхэн гээгдүүлсэн тухай болон харилцах утас, оршин суугаа хаяг зэргийг бичнэ.
  2. Хил орчимд зорчих үнэмлэх авах болсон дараах нотолгоог тус Консулын Газарт ирүүлнэ. Эрээн хотын Төв Цагдаагийн Газрын Хилээр Орж Гарахыг Удирдах Газраас хил орчимд зорчих үнэмлэхээ гээгдүүлсэн тухай бичиг, хилээр нэвтэрсэн тухай лавлагаа болон Эрээн хотын төв хэвлэлд бичиг баримтаа зарлуулсан бичгийг гаргуулан авчирна.
  3. Хил орчимд зорчих үнэмлэх олгосон эрх бүхий байгууллагаас тодорхойлолт гаргуулан авчирна.
  4. Тодорхойлолтод наагдах 3.5х4.5 хэмжээний цээж зураг 2 хувь байна. Цээж зураг нь цагаан өнгийн артай байх бөгөөд 6 сараас дээшгүй хугацааны өмнө авхуулсан хар болон туяатай нүдний шилгүй зураг байна.
  5. Тэмдэгтийн болон Консулын үйлчилгээний хураамж төлсөн баримтыг хавсаргана.

Дээрх материалыг хүлээн авснаас хойш ажлын 4 цагт бэлэн болно.

Консулын тодорхойлолт гаргуулан авсан иргэд Эрээн хотын Төв Цагдаагийн Газрын Хилээр Орж Гарахыг Удирдах Газрын холбогдох албан тушаалтантай уулзаж хилээр нэвтрэх бичиг баримтыг бүрдүүлж хилээр нэвтэрнэ.[/acc_item]
[acc_item title="Паспорт бичиг баримтаа гээгдүүлсэн"]

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тогтоол, "Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын 8 дугаар зүйлд заасны дагуу эх орондоо буцаж ирэх Монгол Улсын иргэнд буцах үнэмлэхийг Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын Газар олгоно.

Буцах үнэмлэх олгоход дор дурьдсан материал бүрдүүлнэ. Үүнд:

  1. Паспорт, бичиг баримтаа гээгдүүлсэн иргэн тус Консулын Газарт өөрийн биеэр ирж буцах үнэмлэх хүссэн өргөдлийг бичгээр гаргаж хандана. Өргөдөлд өөрийн товч намтарыг тодорхой бичих бөгөөд БНХАУ-д ирсэн зорилго, паспорт бичиг баримтаа үрэгдүүлсэн шалтгаан, нөхцөл, харилцах утас, оршин суугаа хаяг зэргийг бичнэ.
  2. Буцах үнэмлэх авах болсон дараах нотолгоог тус Консулын Газарт ирүүлнэ. (Эрээн хотын Төв Цагдаагийн Газрын Хилээр Орж Гарахыг Удирдах Газраас паспорт бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг, хилээр нэвтэрсэн тухай лавлагаа болон Эрээн хотын төв хэвлэлд бичиг баримтаа зарлуулсан бичгийг гаргуулан тус тус авчирна.)
  3. Иргэний үнэмлэх, түүний хуулбар, эсхүл Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас гаргасан лавлагааг тус Консулын Газарт ирүүлнэ. (Монгол Улсын иргэнийг гэрчилсэн иргэний үнэмлэх, түүний хуулбарын хамт өөрийн биеэр авч ирнэ. Хэрэв иргэний үнэмлэхээ хамт гээгдүүлсэн бол төрсний гэрчилгээ, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас гаргасан ХААТР-ын зурагтай лавлагаа болон гадаад паспорт авсан тухай лавлагааг авчруулна.)
  4. Буцах үнэмлэхэд наагдах 3.5х4.5 хэмжээний цээж зураг 2 хувь байна. (Цээж зураг нь цагаан өнгийн артай байх бөгөөд 6 сараас дээшгүй хугацааны өмнө авхуулсан хар болон туяатай нүдний шилгүй зураг байна. )
  5. Буцах үнэмлэхний үнэ төлсөн баримтыг хавсаргана.

Дээрх материалыг хүлээн авснаас хойш ажлын 1 өдөрт бэлэн болно.

Буцах үнэмлэх гаргуулан авсан иргэд ӨМӨЗО-ны Эрээн хотын Цагдаагийн Газар очиж, БНХАУ-аас гарах виз авна. Эрээн хотын Цагдаагийн Газарт Консулын Газраас олгосон буцах үнэмлэх, хилээр нэвтэрсэн тухай лавлагаа, паспорт бичиг баримтаа гээгдүүлсэн тухай цагдаагийн бичиг болон түр оршин суусан зочид буудлын тодорхойлолт зэргийг авч очно.

Буцах үнэмлэх авах иргэн өндөр настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа буюу бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт, хорих байгууллага, цагаачлалын албаны түр саатуулах байранд байгаа бол тухайн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн хүнээр буюу баталгаат шуудангаар дамжуулан буцах үнэмлэх олгож болно. Буцах үнэмлэхээ буцаан авах баталгаат шуудангийн зардлаа иргэн өөрөө хариуцна.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тогтоол, "Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын 7 дугаар зүйлд заасны дагуу "Үндэсний гадаад паспортыг үрэгдүүлсэн, гэмтээсэн, бусдад ашиглуулсан, худалдсан, барьцаалсан, хуурамчаар үйлдсэн тохиолдолд гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн, тус хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу "Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 40000, албан тушаалтныг 60000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулна.

Монгол Улсын үндэсний гадаад паспорт нь Монгол Улсын төрийн өмч мөн.[/acc_item]
[acc_item title="Хүүхдийн хавсралт авах"]

Шинээр төрсөн болон насанд хүрээгүй хүүхдийг эх орондоо буцахад нь эцэг, эх эсвэл түүний ойрын хамаатан, насанд хүрсэн хүний паспортад хүүхдийн хавсралт бичиж олгоно. Хүүхдийн ойрын хамаатан, насанд хүрсэн хүний паспортад хавсралт бичиж олгохдоо эцэг, эхийн аль нэг нь тухайн этгээдэд гарган өгсөн итгэмжлэлийг үндэслэл болгоно.

Хүүхдийн хавсралт олгохдоо дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Хүүхдийн хавсралт авахыг хүссэн өргөдлийг тус Консулын Газарт хандаж гаргана.
  2. Төрсний гэрчилгээ
  3. Тухайн хүүхдийн эцэг, эхийн иргэний үнэмлэх, паспортын хуулбар
  4. Эгц урдаасаа авхуулсан 3х4 хэмжээний цээж зураг хоёр хувь
  5. Дээрх материалыг хүлээн авснаас хойш ажлын 1 өдөрт бэлэн болно.[/acc_item]

[/accordion]

Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын Газар - 蒙古国驻二连浩特领事馆

 

Утас: 0086-479-7539200
Утас: 0086-479-7539201