Чүнчин хот нь БНХАУ-ын эх газрын баруун өмнөд хэсэг, Хөх мөрний дээд урсгалын газар нутагт оршдог. 82.4 мянган кв км нутаг дэвсгэртэй, дэргэдээ 38 дүүрэг шянь\26 дүүрэг, 8 шянь, 4 өөртөө засах шяньтай\.
Хүн ам 33.9 сая, байнга оршин суудаг хүн ам нь 30.75 сая, хот сууринжилт 64 хувь байна. Хүн ам нь хятад үндэстнээр гол болгож, түжя, мяо зэрэг үндэстний цөөнхийн хүн ам 1.94 сая байна. Газрын гадарга нь дов толгод, уулархаг газраар зонхилдог, үүнд уулархаг газар 76 хувийг эзэлдэг болохоор бас "Уулан хот" гэсэн нэрэлдэг.
Халуун бүсийн улирлын чанартай чийглэг уур амьсгалтай. Хөх мөрөн уг хотоор 679 км урсдаг бөгөөд Жялинжян, Үжян мөрөнтэй зөрдөг. Аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа энэ хотод Хөх мөрний гурван хавцал, дэлхийн соёлын өв Дазүгийн чулуун сиийлмэл, дэлхийн байгалийн өв Үлүнгийн кастын газрын гадарга болон Наньчуаний алтан бурхан уүл зэрэг үзмэрүүдээрээ алдартай.
Чүнчин бол Хятадын дунд баруун бүсийн цорын ганц шууд харьяат хот аж. БНХАУ байгуүлагдсаны эхний үед, Чүнчин хот төвийн шууд харьяат хот байжээ, мөн ХКН-ын төв хорооны баруун өмнөдийн товчоо, баруун өмнөдийн цэрэг засгийн зөвлөлийн суугаа газар болон баруун өмнөдийн газар нутгийн улс төр, эдийн засаг, соёлын төв байжээ.
1954 онд, баруун өмнөдийн бүсийг татан буүлгаснаас хойш Сычуань мужийн харьяаны хот болгов. 1983 онд, бүх Хятадын эдийн засгийн тогтолцоог цогцолбороор өөрчлөн шинэчлэх туршилтын анхны цэг хот болгож, төлөвлөгөөнөөс тусгай жагсаалтыг хэрэгжүүлж, Хөх мөрний гүрван хавцлын сая хүн амыг нүүлгэх зорилгоор, 1997 оны 3-р сард Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын V хуралдаанаас Чүнчин хотыг шууд харьяа хот болгохыг зөвшөөрчээ.
Шууд харьяа хот болсноос хойш, Чүнчин нь төрийн төв хот, Хөх мөрний дээд урсгалын бүсийн эдийн засгийн төв, төрийн орчин үеийн боловсруулах аж үйлдвэрийн бааз, баруун өмнөдийн бүс нутгийн цогцолбор зам харилцааны хүйс болон эх газрын нээлттэй бүс зэрэг төрөөс тогтоосон статусын хүрээнд, эдийн засаг нийгмийн хөгжлийг төлөвлөн амжилттай хөгжсөн байна.
Өдгөө энэ хот эдийн засгийн хөгжлийн томоохон төв, дэлхийн электрон мэдээллийн аж үйлдвэрийн томоохон төв, дотоодын авто машин үйлдвэрлэлийн хамгийн том төв болон төлөвшиж, стратегийн чанартай шинэ аж үйлдвэр асар түргэн хөгжиж байгаа газар болжээ. Гурван хавцлын сая хүн амыг нүүлгэж шинэ газар суурьшуулсан байна. Мөн дэд бүтэц өндөр хөгжиж, хурдны авто зам 3023 км, боомтын жилийн бараа тээвэрлэх хүчин чадал 197 сая тонн, Хөх мөрний хойд олон улсын онгоцны бүудлын зочигч тээвэрлэх хүчин чадал давхардсан тоогоор 38720 мянгад хүрчээ.
Алдарт Хөх мөрөн, Гурван хавцлаар аялахуй
Хөх мөрөн бол Дундад улсын хамгийн том, дэлхийд гуравт ордог, ачаа тээврийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг том мөрөн юм. Хөх мөрний эдийн засгийн бүс Шанхай, Жянсү, Жэжян, Аньхүй, Жянши, Хүбэй, Хүнань, Чүнчин, Сычуань, Юньнань, Гүйжөү зэрэг 11 муж хотыг хамарсан 2.05 сая шоо метр талбайтай.
Чүнчин хотын Наньчуань дүүргийн Жиньфү уулын 3 км урт үргэлжлэх, 2000 метр өндөр уулын хавцлын тавцан.
Хөх мөрний Гурван хавцал нь Чүнчин хотын зүүн бие буюу Хүбэй мужийн баруун биед оршино. Хөх мөрний Гурван хавцал гэдэгт Чютан ся хавцал, Y ся хавцал, Ши ся хавцал багтдаг. Гурван хавцал баруун зах Чүнчин хотын Бай Ди Чэн хотоос зүүн зах Хүбэй мужийн Наньжин боомт хүртэл 200 гаруй км урт үргэлжилнэ. Гурван хавцлын хоёр эргээр эгц сүрлэг уул хад тэнгэр багадан сүндэрлэх нь нүд алдам гайхамшигт үзэмж билээ. Хөх мөрний Гурван хавцлын Чютан ся хавцал нь сүрлэг үзэмжтэй, Y ся хавцал нь уян тансаг, Ши ся хавцал нь бартаа ихтэй гэдгээрээ алдартай. Мөрөн дагуу Мин шань уул, Шибаоже тосгон, Жан Фэйн сүм зэрэг эртний дурсгалт газар маш олон бий.
Гурван хавцлын хоёр эргийг харахад ногоон ойгоор хучигдсан уулан дундуур үүл манан татна.
Эндхийн байгаль орчин маш сайхан, уул ус нь үзэмжтэй, агаар нь сайхан юм. Ү Шань шяний ойн хэмжээ 200 мянга гаруй га буюу бүх шянийн нийт талбайн 70-аас дээших хувийг эзэлдэг. Үүнээс гадна Карстын газар зүйн өвөрмөц тогтоц нь олон жуулчны сонирхлыг татдаг.
Өвөрмөц байгалийн үзэмж, баялаг түүх соёлоороо Үшань шянь сүүлийн жилүүдэд экологийн аялал жуулчлалыг илүү хөгжүүлж, Хятадын экологийн аялал жуулчлалын алдартай газар болсон байна.
"Чүнчин Шинжаан-Европ чиглэлийн галт тэрэг Германы Дуйсбург хүрэхдээ нийтдээ 11 мянган километр урт замыг туулахдаа ердөө 13 хоног зарцуулдаг бөгөөд энэ нь усан тээврээс 30 хоног, агаарын тээврийн тавны дөрвөн хувийн зардлыг хэмнэж чаддаг.
www.bolod.mn