БНХАУ-д мах экспортлох

 БНХАУ-д мах экспортлох

Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг Монгол улс, БНХАУ-д экспортолж, импортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай Монгол улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын протокол

Монгол улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар БНХАУ-ын чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар (цаашид "талууд" гэх) хоорондын нөхөрсөг яриа, хэлэлцээний дүнд дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь ямааны мах, махан бүтээгдэхүүн (цаашид "боловсруулсан бүтээгдэхүүн" гэх) Монгол улс БНХАУ-д экспортолж, импортлохтой холбогдсон хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн талаар дараах зүйлийг тохиролцов. Үүнд:

Нэгдүгээр зүйл

Монгол улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар нь энэхүү протоколыг хэрэгжүүлэгч байгууллагууд байна.

Талууд нөгөө талдаа экспортод гаргах боловсруулсан бүтээгдэхүүний хорио цээр, хяналт шалгалтыг хариуцаж, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ олгоно.

Хоёрдугаар зүйл

Үхэр, хонь, ямааны мах боловсруулах нядалгааны үйл ажиллагаатай холбогдолтой хууль, эрх зүйн баримт бичгүүд боловсруулсан бүтээгдэхүүнийг экспортлохтой холбогдсон хяналт шалгалт, хорио цээрийг хийх арга, дэс дараалал болон стандарт, хорио цээрийн тамга дардас, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээний загвар болон гарын үсэг зурж баталгаажуулах малын их эмчийн гарын үсгийн загвар, шалгалтын тэмдэглэгээ зэрэг баримт бичгүүдийг талууд харилцан бие биендээ хүргүүлнэ.

Энэхүү протоколын 3 болон 4 дүгээр зүйлд заасан мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих тогтолцооны талаар талууд харилцан мэдээлэх бөгөөд импортлогч оронд мал, амьтны халдварт өвчний талаарх мэдээллийг цаг тухайд нь өгч байна.

Талууд экспортолж буй боловсруулсан бүтээгдэхүүнтэй холбоотой малын эмийн үлдэгдэлд мониторинг хяналт тавих төлөвлөгөө болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх жилийн тайланг харилцан бие биедээ өгөх үүрэг хүлээнэ.

Дээр дурдсан зүйлд өөрчлөлт гарсан бол тухайн өөрчлөлт хүчинтэй болохоос нэг сарын өмнө нөгөө талдаа мэдэгдэх ѐстой.

Шаардлагатай үед талууд шинжээчдээ тухайн газар оронд илгээж дээр дурдсан хяналтын тогтолцоо, удирдлага зохион байгуулалтын байдал, үүний дотор малын эмийн үлдэгдэлд мониторинг хяналт тавих үндэсний түвшний төлөвлөгөө, малын халдварт өвчнийг хянах арга хэмжээ зэрэгтэй танилцаж болно.

Гуравдугаар зүйл

Экспортлогч тал өөр өөрийн нутаг дэвсгэрт үхрийн тархи сархиатах өвчин, хонь, ямааны скрепи өвчингүй гэдгийг албан ѐсоор баталгаажуулна.

Дөрөвдүгээр зүйл

Экспортлогч талаас импортлогч талд нийлүүлэх боловсруулсан бүтээгдэхээнийг үйлдвэрлэх зорилгоор нядлах үхэр болон хонь ямааны хувьд дараахь шаардлага тавигдана. Үүнд:

А/ экспортлогч улсад төллөн тэжээгдсэн байх;

Б/ сүүлийн 24 сарын дотор шүлхий, бог малын мялзан, үхрийн цээж болон тунгалагийн зангилаа, арьсны өвчин гараагүй фермээс гаралтай байх;

В/ сүүлийн 12 сарын дотор боом, бруцеллез, аускийн өвчин, сүрьеэ, галзуу, мелиоидоз болон параво вирусын өвчин гараагүй фермээс гаралтай байx;

Г/ сүүлийн 12 сарын дотор экспортлогч орны ариун цэврийн дүрэм журмын дагуу зарлагдсан үхэр, хонь, ямааны өвчин гарснаас болж хязгаарлагдсан эсxүл хяналтанд орсон фермээс гаралгүй байх;

Д/ экспортлогч орон нь импортлогч оронд гаргах зориулалтаар нядлах үхэр, хонь, ямаа нь мал амьтны эд эс орсон тэжээлээр тэжээгдээгүйг нотолно.

Тавдугаар зүйл

Экспортлогч орны боловсруулах түүхий эд болох үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн нь импортлогч оронд бүртгэгдсэн мал нядлах, боловсруулах аж ахуйн нэгжээс ирсэн байх ѐстой. Экспортлох боловсруулсан бүтээгдэхүүнийг боловсруулах аж ахуйн нэгж өөрийн орны болон импортлогч орны холбогдох дүрэм журмын шаардлагыг хангасан байх бөгөөд импортлогч орон өөрийн орны журмын дагуу экспортлогч орны холбогдох аж ахуйн нэгжийг бүртгэх ажлыг хийнэ. Бүртгэгдээгүй аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг импортлогч орон экспортлохгүй.

Зургадугаар зүйл

Хоѐр талын албан ѐсны малын эмч дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

А/ Монгол улс болон БНХАУ-ын холбогдох хууль тогтоомж, журмын дагуу боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэрэглэх үхэр болон хонь ямаанд нядлахын өмнө болон нядалсны дараах мал эмнэлэг, ариун цэвэр хорио цээрийн хяналт шалгалтыг хийх;

Б/ нядалгаанд орж буй бүх үхэр, хонь, ямаа нь эрүүл бөгөөд ямар нэгэн мал амьтны халдварт паразит өвчний шинж тэмдэг байхгүй, гулууз мах болон эд эрхтэнд өвчний улмаас ямар эгэн өөрчлөлт гараагүй болохыг батлах;

В/ мах нь гормоны эмчилгээ хийлгээгүй малаас гаралтай байх ѐстой бөгөөд малын эм бэлдмэлийг хэрэглэхдээ түүний хэрэглээг зогсоох хугацаа нь хууль тогтоомж, дүрэм журамд чанд нийцсэн гэдгийг батлах;

Г/ түүхий эд болох үхэр болон хонь, ямааны мах нь импортлогч улсаас зөвшөөрөгдсөн нядлах, боловсруулах аж ахуйн нэгжээс ирсэн, нядлах, боловсруулах явц нь тавигдсан шаардлагын дагуу албан ѐсны хяналтын дор хийгдсэн болохыг баталгаажуулах;

Д/ экспортын боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад ашигласан нэмэлт материал нь хятад, Монгол улсын тавигдах шаардлагад нийцсэн болохыг батлах;

Е/ экспортод гаргах боловсруулсан бүтээгдэхүүнийг түүхий эд нэмэлт материал болон эцсийн бүтээгдэхүүн дэх малын эм, пестицид, хүнд металл, хүнсний нэмэлт бусад хор хөнөөлтэй бодисын үлдэгдлийн хэмжээ нь хятад, Монгол улсын тогтоосон дээд хязгаараас илүү гараагүйг батлах;

Е/ бүтээгдэхүүн нь өвчин үүсгэгч бичил биетээр бохирлогдоогүй бөгөөд хятад, Монгол улсын хууль дүрмийн шаардлагыг биелүүлсэн болохыг батлах;

Ж/ холбогдох бүтээгдэхүүн нь цэвэр, аюулгүй, хүн хэрэглэхэд тохиромжтой болохыг батлах.

Долоодугаар зүйл

Импортлогч оронд бүртгүүлсэн мал нядлах боловсруулах аж ахуйн нэгж нь тухайн оронд экспортлох үхэр, хонь, ямааг нядлах, мах үйлдвэрлэхдээ энэхүү протоколын 3 болон 4 дүгээр зүйлд заасан нөхцөлд нийцэхгүй үхэр, хонь, ямаатай цуг нядалж, боловсруулалт хийж болохгүй. Экспортлох боловсруулсан бүтээгдэхүүнийг энэхүү протоколын 5 болон 6 дугаар зүйлд заасан нөхцөлд нийцэхгүй үхэр, хонь, ямааны махтай цуг боловсруулж болохгүй. Боловсруулсан бүтээгдэхүүнийг хөргөхдөө бусад түүхий эд, бүтээгдэхүүнээс тусад нь хөргөнө.

Наймдугаар зүйл

Экспортлох боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч аж ахуйн нэгж нь дарахь шаардлагыг хангана. Үүнд:

А/ усанд буцалгах жигнэх болон тосонд шарахдаа үхрийн мах болон түүний гаралтай бүтээгдэхүүний төв хэсгийн дулааны 80с болон түүнээс дээш темптературт хүргэж 5 минут болон түүнээс дээш хугацаанд байлгана. Эсxүл бусад ямар ч арга хэрэглэсэн үхрийн мах болон түүний гаралтай бүтээгдэхүүний төв хэсгийн дулааныг 70с болон түүнээс дээш температурт хүргэж 30 минут байлгана.

Б/ усанд буцалгах, жигнэх болон тосонд шарахдаа хонь, ямааны мах болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний төв хэсгийн дулааныг 70с болон түүнээс дээш температурт хүргэж 5 минут болон түүнээс дээш хугацаанд байлгана. Эсxүл бусад ямар ч арга хэрэглэсэн хонь, ямааны мах болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний төв хэсгийн дулааныг 65с болон түүнээс дээш темптераүрт хүргэж 30 минут байлгана.

В/ үйлдвэрлэгч аж ахуйн нэгж тусгай хүн томилж бүтээгдэхүүнийг халаасны дараа төв хэсгийн дулааныг хэмжиж, махыг зүсч мэдрэхүйн шинжилгээ хийж, үйлдвэрлэх явцын дунд тэмдэглэл хийн, эцсийн бүтээгдэхүүний микроорганизмын үзүүлэлтийг шалгалж, шаардлагатай уед үүргийг денатурат болгох туршилтыг хийж бүтээгдэхүүн бүрэн боловсорсон эсэхийг баталгаажуулна.

Есдүгээр зүйл

Импортлогч орон руу гаргах боловсруулсан бүтээгдэхүүнийг олон улсын ариун цэврийн стандартыг хангасан шинэ материалаар боож баглана. Гадна баглаан дээр монгол, хятад, англи хэлээр стандарт үйлдвэрлэсэн газар, очих газар бүтээгдэхүүний нэр, жин үйлдвэрлэгчийн нэр, бүртгэлийн дугаар, үйлдвэрлэлийн цувааны дугаар, хадгалах нөхцөл, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа, хоѐр талаас тэмдэглэсний дагуу хяналт шалгалт, хорио цээрийн нөхцлийг хангасан тэмдэглэгээг заасан байна. Дотор баглаан дээр үйлдвэрлэгч орны нэр бүтээгдэхүүний нэр, аж ахуйн нэгжийн бүртгэлийн дугаар, үйлдвэрлэлийн цувааны дугаарыг заасан байна. Дотор, гадна баглаан дээр мөн зөвхөн импортлогч оронд борлуулахыг заасан тэмдэлэгээг заавал хийнэ (тухайлбал, "зөвхөн хятадын эх газарт борлуулна" "зөвхөн Монгол улсад борлуулна" гэх мэт).

Аравдугаар зүйл

Импортлогч оронд гаргах боловсруулсан бүтээгдэхүүн нь баглах, хадгалах, тээвэрлэх бүхий л явцад мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийг хангасан байх

Бөгөөд хортой, аюултай бодисоор бохирдохоос сэргийлнэ. Баглаа боодол, хадгалалт, тээвэрлэлт нь бүтээгдэхүүний чанар, ариун цэврийг хангасан зохистой температур, нөхцөл хийгдэнэ.

Барааг контейнерт ачсаны дараа экспортлогч орны албан есны малын их эмчийн хяналтын дор лацдаж, лацны дугаарыг барааны гэрчилгээнд заасан байна. Тээвэрлэлтийн явцад лацыг онгилгож, баглааг солихгүй.

Арван нэгдүгээр зүйл

Экспортлох боловсруулсан бүтээгдэхүүний багц бүрт ариун цэврийн гэрчилгээнд эх хувийг дагалдуулах бөгөөд тухайн гэрчилгээ экспортлогч орны мал эмнэлэг, ариун цэврийн холбогдох хууль тогтоомж болон энхэхүү протоколын холбогдох заалтуудад нийцсэн болохыг батална. Мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээг монгол, хятад, англи хэлээр бичсэн байх естой бөгөөд гэрчилгээний загвар агуулгыг урьдчилан хоѐр тал тохиролцоно.

Арван хоёрдугаар зүйл

Экспортлогч оронд энэхүү протоколын 3 дугаар зүйлд заасан халдварт өвчин эсxүл томоохон хэмжээний бохирдол гармагц импортлогч оронд даруй мэдэгдэж халдварт өвчин болон бохирдлын талаарх мэдээллийг илгээхийн зэрэгцээ экспортоо даруй зогсооно. Халдварт өвчнийг бүрмөсөн устгах эсxүл томоохон хэмжээний бохирдол дуусгавар болсны дараа хэрэв экспортыг сэргээх бол урьдчилан хоѐр талын зөвшөөрлийг авах хэрэгтэй.

Арван гуравдугаар зүйл

Импортлогч орон холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөөлөгч илгээж экспортлогч орны бүртгэлтэй нядлах боловсруулах үйлдвэр болон дулааны аргаар боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд тогтмол, тогтмол бус шалгалтыг хийж сайжруулах шаардлагатай боловсруулах үйлдвэрт тогтоосон хугацаанд сайжруулалт хийх эсxүл экспортыг зогсоох зэрэг засч сайжруулах саналыг өгнө. Экспортлогч орны хэрэгжүүлэгч байгууллага нь хяналт тавьж сайжруулах арга хэмжээ авч импортлогч орны хэрэгжүүлэгч байгууллагад хэрэгжилтийн байдлын талаар мэдээлнэ.

Арван дөрөвдүгээр зүйл

Энэхүү протоколд боловсруулсан бүтээгдэхүүн гэж үхэр, хонь, ямааны ясгүй шууд хэрэглэх гол түүхий махыг хэлэх бөгөөд тэдгээр нь хоѐр талаас зөвшөөрөгдсөн аргаар боловсруулагдсан байна. Үүнд: цус, толгой, сүүл, шийр, туурай, дотор эрхтэн орохгүй.

Арван тавдугаар зүйл

Талууд хэлэлцэн тохиролцож энэхүү протоколд нэмэлт өөрчлөлт оруулж болно.

Энэхүү протоколд 2011 оны 10 дугаар сарын 27ний өдөр далянь хотноо монгол, хятад, англи хэлээр хоѐр хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй. Протоколыг тайлбарлахад зөрүү гарвал англи хэлээрх эх бичвэрийг баримтална.

Монгол улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар

БНХАУ-ын чанарын хяналт шалгалт, хорио цээрийн төлөөлж ерөнхий газар


Reply
  • Group: Guests
  • ICQ:
  • Registered: --
  • Status:
  • Comments: 0
  • Articles: 0
^
Временное решение денежных трудностей с помощью займ онлайн без отказа без процентов. Или например с помощью займ на карточку через интернет. Тут есть много разных вариантов займов, как на небольшую сумму, так и приличную. Смотрите сами.У вас день рождения? Или хотите кого-то поздравить? Купите красивый презент к подарку - воздушный шарик. Интернет-магазин шаров купи-шары.рф предлагает множество вариантов здесь шар маша и медведь фольга. При необходимости активировать операционную систему можно воспользоваться специальной программой-активатором, которая быстро и без труда установить вам скачать активация windows 7. Интересный сайт я нашел официальное приложение 1xbet на андроид посмотрите. Затеяли ремонт в квартире, то и входную дверь нужно поменять. А купить хорошую входную дверь сейчас не просто, поэтому предлагаю вам зайти на специальный сайт и самому посмотреть дверь входная в дом москва купить. Только тут лучшие двери с установкой и доставкой.

Помимо этого рекомендую посмотреть тут займы онлайн круглосуточно об этом много информации.
Reply
  • Group: Guests
  • ICQ:
  • Registered: --
  • Status:
  • Comments: 0
  • Articles: 0
^
Хочу предложить вам получить полис осаго через интернет.


оформить осаго при покупке авто