БНХАУ болон ӨМӨЗО-нызах зээлд өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, төлөөлөгчийн газраа нээх сонирхолтой компани, аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, оффисоор хангах, харилцаа холбоо тогтоож өгөх зорилготой "Бизнес хөгжлийн төв-Хамтын оффис” Хөх хотод нээгдэх гэж байна.
Уулзалтын зорилго:
1. Монгол улсын ЖДҮ эрхлэгчдэд "Бизнес хөгжлийн төв-Хамтын оффис”-ын мэдээлэл өгөх, үйл ажиллагааг нэгтгэсэн хамтын Кластер үүсгэх.
2. ӨМӨЗО болон БНХАУ-ын зах зээлд тогтвортой, амжилттай ажиллах боломжийг танилцуулахын зэрэгцээ бараа, үйлчилгээг БНХАУ-д экспортлох хүсэлтэй аж ахуй нэгжийг бүртгэх.
3. Хөх хотод 2020.01.07 өдөр болох Төвийн албан ёсны нээлтийн арга хэмжээний танилцуулга, урилга гардуулах.
Иймд танай компанийг өөрийн Хамтын офис болон Бизнес хөгжлийн төвд хамтран ажиллахыг урьж байна.
Хэзээ: 2019.12.09-ны 14:00 цагт
Хаана: Улаанбаатар хот, Стартап Маркетинг Спэйс ХХК
Оролцогчид: БНХАУ, ӨМӨЗО, Зүүн Өмнөд Азид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлох сонирхолтой компани, хувь хүн