Гамшигт үрэгдэгсдийн тоо 615 хүн болов

 Гамшигт үрэгдэгсдийн тоо 615 хүн болов

Хятадын Юньнань мужид болсон 6,5 магнитудтай газар хөдлөлтийн улмаас 615 хүн амиа алдаж, 3000 гаруй хүн нэрвэгджээ. Одоо 114 хүн сураггүй болсонд тооцогдож байна гэж Хятадын төв телевиз пүрэв гаригт дамжуулав.

 

Сүүлийн 14 жилийн доторх хүчтэй газар хөдлөлт наймдугаар сарын 3-нд болсон юм. Жаотун хотоос баруун өмнө зүгт 23 км-ийн зайд газрын 12 км-ын гүнд газар хөдлөлтийн төв нь байв.

 

Гарсан мэдээллийн дагуу, 80 мянган байшин бүрэн нурж, 124 мянган байшин нь ноцтой гэмтсэн байна. Нийтдээ 230 мянган хүнийг нүүлгээд байгаа ба гамшигт нэг сая хүн хохирол амслаа. Гамшгийн бүсэд 11 мянган цагдаа ба аврагчид, долоон мянган цэргийн албан хаагчид ажиллаж байна.

 

Нюлань гэдэг уулын гол боогдон  асар том нуур үүсгэсэн нь тэнд ажиллаж байгаа хүмүүст аюул үүсгээд байна. Одоо тэр нуурын хэмжээ 49 км болсон ба 370 байшинг живүүлээд байгаа ажээ. Арми хоёр тонн динамит дэлбэлэн нуур үүсгэсэн боолтыг авах гэнэ.