Хятадын үйлдвэр
худалдааны холбооны 18-ны өдөр Бээжинд нийтэлсэн 2014 оны Хятадын хувийн
хэвшлийн 500 топ аж ахуйн нэгжийн нэрс тодорлоо. Үүнд Су Нин корпораци,
Лянь Шян ХХК, Шаньдүн мужийн Вэй Чяо ХХК, Хуа Вэй ХХК зэрэг аж ахуйн
нэгж багтжээ.Тайланд харуулснаар, Хятадын хувийн хэвшлийн 500 топ аж
ахуйн нэгж өнгөрсөн жил цар хүрээ нь нэмэгдэж, үр ашиг нь сэргэж,
хөрөнгө оруулалт нь өсч, шинийг үүдэх чадвар нь нэмэгдснээрээ онцлог
болж байна.
Тайланд, 2013 оны
хувийн хэвшлийн 500 шилдэг аж ахуйн нэгж мөн л боловсруулах чиглэлийг
гол болгож, барилга, хар төмөрлөгийн ажил төрлөөр тэргүүлж байна. Гэвч
цар хэмжээгээр зохих бууралтад орж, гуравдугаар аж үйлдвэрийн хувийн жин
цаашид нэмэгджээ. Интернет сүлжээ болон холбогдох ажил төрлийн үр ашиг
нэмэгдэж, химийн мяндасын үйлдвэрлэл, хар металл хайлуулах зэрэг ажлын
үр ашиг тааруухан байна.