Баруун Хятадын амтат хоол

Сычуань, Хунань, Гуаньши-Чуан и Шиньжян-Уйгурийн өөртөө засах орон нь Хятадын баруун бүсэд хамаардаг. Хөх мөрний эх нутаг болон өндөр уулс, дов толгод, тэгш тал зэрэг газар зүйн тогтоц харилцан адилгүй асар өргөн уудам нутаг юм. Халуун ногоо бол энэ нутгийн үндсэн хоолны нэг юм. Анх Португалчууд Хятадад халуун ногоог анх авчирсан боловч эдүгээ энэ бүс нутгийн хүмүүс хамгийн их хэрэглэдэг.

xinjiang05.jpg

Ер нь Сычуань нутгийнхан хамгийн их халуун чинжүүтэй хоол иддэг. Мөн цуу, саримс, сонгино, имбирь, ургамалын тос болон бусад маш олон төрлийн амтлагч ногоо хэрэглэдэг. Аман дотор гал төөнүүлж, хэл дарвигнуулсан энэ нутгийн хоолыг идэж сурахад төвөгтэй ч идээд сурчихвал өөр хоол амтгүй мэт санагддаг. Мөн Сычуаны "Халуун тогоо” бол маш их халуун ногоотой. Гахайн мах, цөөрмийн загас, хаш, буурцаг, хулс, самар, мөөг, уулын будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд энд гол хүнс болдог. Ихэвчлэн тостой болон тосгүйгээр шарах, давслах, жигнэх аргаар хоол боловсруулах нь элбэг. Жишээ нь: Гахайн маханд загасны махны амт оруулж боловсруулж, имбирь, саримс, цуу, чинжүү, ногоон сонгиноор хачирлан идэх боловч загасны мах энэ хоолондоо хэрэглэхгүй. Энэ бүс нутагт Үндэстний цөөнхүүд голллон амьдардаг бөгөөд хонь, ямааны сүүгээр хийсэн бяслаг нь их амттай. Мусульманы шашины нөлөөгөөр ямааны мах, үхрийн хатаасан борцоор хоол хийх нь элбэг.

Юньнань мужийн амтат гахайн сало, гурилтай лапшаг идэхэд их зүгээр. Шинжяний нутагт бол Арабын орнуудын нөлөө их байдаг тул хонины мах хэрэглэх нь их. Мөн жинхэнэ араб маягаар зууханд хавтгайлж бэлтгэсэн бинг энд их сайхан хийнэ.

xinjiang13.jpg

Хонины махаар хийсэн шорлогийг нь гадаадын зочид идэх дуртай байдаг. Уйгаруудын татсан гурилтай шөлийг Хятадын аль ч хотоос олж идэж болох бөгөөд амт сайхан мөртлөө үнэ нь хямд байдаг.

Өмнөд Хятадын шилдэг хоолнууд

1. Модны шоргоолж (mayi shangshu 蚂蚁上树) – Гурилтай гахайн махан шөл. Энэ хоолонд бобын үр хийж амталдаг тул шоргоолж шиг харагддаг болохоор нь ингэж нэрлэсэн юм.

Mayi shang shu03.jpg

2. Банбань дэгдээхэй (banban ji 棒棒雞) – Сычуаны тахианы махан сонгодог хоол. Хүйтэн зууш маягийн энэ хоолонд тахианы мах, өргөст хэмх, бобын үр, ургамалын тосыг жорын дагуу орно.

banban ji02.jpg

3. Шарж хатаасан үхрийн мах (dengying niurou 灯影牛肉) – Сычуан болон Хунань мужаас гаралтай гэж үздэг. Үхрийн махыг хаттал нь шарж болгоод лууван, сонгино, саримс болон чинжүүний соус, элсэн чихэр, цуу, буурцагны соусаар амтлана.

dengying niurou02.jpg

4. Даньдань гурилтай хоол (dandan mian 担担面) – Хэрчсэн буюу татаж сунгасан гурил, амтлагч, чинжүү, гахайн мах хэрэглэнэ.

dan dan mian01.jpg

5. Шарсан шош (ganbian sijidou 干扁四季豆) – Заримдаа шошын буурцгийг бүхлээр нь шарж хэрэглэх бөгөөд маш хүчтэй гал дээр гахайн мах болон чинжүүтэй хамт шарна.

ganbian sijidou01.jpg

6. Гунбао тахианы дэгдээхэй (gongbao jiding 宫爆鸡丁) – Тахианы дэгдээхэйн мах, чинжүү, газрын самартай хуурга, шанцайг хуурч бэлтгэнэ. Сычуань нутгийн сонгодог хоол бөгөөд архины зууш маягаар хэрэглэхэд их тохиромжтой.

Ер нь архийг даруулгагүй бол Хятад хүн уудаггүй.

gongbao jiding03.JPG

7. Мапо дүүпүү (Ma Po Dou Fu 麻婆豆腐) – Сычуаны үндэсний хоол бөгөөд "Цоохор эмгэний ээзгий” гэж хошигнон нэрлэдэг гэнэ. Буурцагаар хийдэг дүүпүү хэмээх бяслагийг гахайн мах, чинжүүгээр амтлана. Нэгэн ахимаг настай эмэгтэй энэ хоолны тусгай зоогийн газар нээж ихэд алдаршсан тул түүний хочоор энэ хоолыг нэрлэсэн гэнэ.

Ma Po Dou Fu01.jpg

8. Үхрийн нойтон хошуу (shuizhu niurou 水煮牛肉) – Энэ хоолны нэр нь уншигч танд сонин сэтгэгдэл төрүүлж магад. Их хэмжээний халуун ногоотой шарсан үхрийн махыг идсэний дараа амаа хүйтэн усаар угаамаар санагдтал халуу шатдаг гэнэ. Энэ хоолыг мөн хонины мах, загасны махаар ч бас хийдэг.

shuizhuniurou1.jpg

9. Утсан загас (xunyu 熏魚) – Гуанши мужын үндэсний хоол. Үнэндээ загасыг утахгүй л дээ. Таван төрлийн амтлагчаар амталсан тул утсан мах шиг амт үнэртэй болдог байна. Энэ хоолны үндсэн амтлагч нь имбирь, будааны шарсин дарс, элсэн чихэр бөгөөд маш хүчтэй гал дээр амталсан загасаа шараад даршилсан ногооны шүүсээр дахин амталдаг.

xunyu001.jpg

10. Дахин боловсруулсан Гахайн мах (huiguo rou 回鍋肉) – Гахайн махыг эхлээд чанана. Дараа нь халуун чинжүүтэй шарж, буурцагны соусаар амтлана.

huiguo rou 01.jpg