
Хүүхдэд цай уух хортой гэж зарим эцэг эх ойлгодог. Энхрий бяцхан өсөж
яваа организмд хэтэрхий эрт хэрэглэж болохгүй гэж боддог. Гэтэл энэ нь
буруу ойлголт юм. Хятад цайнд хүүхдийн өсөж яваа бие организмд нэн их
хэрэгтэй кофеин, витамин, уураг, чихэр, үнэрт ургамалын нэгдэл, цайр
фтор агуулагддаг байна. Иймд хүүхдэд Хятад цай юугаар ч үл орлуулах
эрдэс бодисын ундаа юм. Иймд өдөрт 2-3 аяга цай өгч байх хэрэгтэй. Хэт
өтгөн найруулж болохгүй. Оройн цагаар уулгах нь илүү сайн. Бүлээнээр нь
уулгавал сайн. Халуун буюу хүйтэн цай хүүхдэд өгсний хэрэггүй. Бага
насны хүүхэд Хятад цайны амтанд орохдоо их амархан байдаг. Учир нь өөх
тосыг уусгах цайны нөлөөг нь томчуудаас илүү их мэдэрдэг тул бие
организм нь цаанаасаа шаарддаг. Цайны найрлаганд байгаа витамин болон
метионин өөх тосны солилцоог идэвхитэй зохицуулж өгдөг тул тослог махан
хоолны дараа Хятад цай уулгаж байвал их сайн. Цай нь хүүхдийн биед
байгаа илүүдэл "Гал”-ыг бууруулж өгдөг. Хятадын уламжлалт Анагаах ухааны
номлолд өгүүлснээр хүний биеийн "Гал” нэмэгдсэнээр өтгөн хатаж дотор
эрхтэний үйл ажиллагаа хямардаг гэжээ. Иймд энэ зовиурыг дарахын тулд
ээж нар хүүхэддээ зөгийн бал, банан өгдөг. Гэвч энэ нь түр зуурын
эмчилгээ болно. "Гал”-ыг багасгахын тулд Хятад цай өгвөл маш их үр
дүнтэй. Хятад эмнэлэгийн эмч нар Хятад цай биеийн "Халуун ба хүйтэн”-ийг
цайгаар эмчилдэг.
"Дээдэх гэвэл толгой нүд,
Дундах гэвэл гэдэс дотор,
Доодох гэвэл шээсний сүв "
Цайтай бол энэ гурвыг өвчингүй байлгаж болно гэж Хятадын ард түмний дунд ам дамжсан яриа байдаг.
Үүнээс
гадна ясны хөгжил, шүд, үс, хумсанд нэн хэрэгтэй микроэлемент болох
фтор Хятад цайны найрлаганд их байдаг. Ялангуяа ногоон цайны ханд бол
бүр сайн. Иймээс ч ясыг бэхжүүлэхээс гадна, шүдний кариес өвчнөөс бүрэн
сэргийлнэ.
Хүүхдэд болон ялангуяа бага насны хүүхдэд өтгөн хүйтэн
цай бага өгөх хэрэгтэй. Цайг их өтгөн ууснаар бие организмийн усны
найрлага ихсэж, зүрх бөөрөнд их ачаалал өгдөг. Өтгөн цай нялх хүүхдийн
төв мэдрэлийн системд үйлчлэл үзүүлж, нойргүйдэл бий болгодог.
Хятад цай эрүүл мэндэд сайн ч зарим тохиолдолд сөрөг нөлөө үзүүлнэ. Иймд Хятад цайг уух дараах зааврыг хатуу мөрдөх хэрэгтэй.