Гань су мужын түүхэн дурсгал
Дүн хуань бол Хятадыг эртний торгон зам дээрэх чухал сурин, Дорнод өрнөдийн соёлын солилцлого хийх чухал газар юм. Дүн хуань хотын зүүн өмнөх Мин ша шан уулын зүүн уулын цавчим хадан дээр нүхлэн гаргасан Мөө го агуй эрт дээр үеэс аваад дэлхийд алдартай.Мөө гао агуйг ардууд мянган бурхант агуй гэж нэрлэдэг юм. Энэ агуйг урьд Чин улсын Жиан юаний хоёрдугаар он, даруй манай тооллын 366 онд хэлэн нүхлэсэн юм. Дээр доор таван давхар,өндөр нам соливцон нэг нь нэгээ залгаж, урагшаа хойшоо нийт 1600 метр газарт тархан байрлаж байна. Одоо умард Вэй улс, Хойт Жөү улс, Сүй улс, Тан улс, таван төр, Сүн улс, баруун Сиа улс, Юань улс зэрэг төрийн үед нүхэлсэн дөрвөн зуун ерэн хоёр агуй бүтэн хадгалагдаж, агуй дотор нь бараг 45000 хавтгай дөрвөлжин метр ханын зураг, будагт сийлмэл хөрөг хоёр мянга дөрвөн зуун арван тав байгаа бөгөөд хэдэн арван мянан бурхны хөргийн гүдгэр сийлбэртэй. | <![]() |
|
Дүнь хуангийн Мө гао кү агуй | ||
Эдгээр ханын зургуудыг холбох юм бол хорин таван км
урт, зургийн гудамлиг бүрэлдүүлж болох юм. Ханын зургийн агуулгад нь
хүмүүсийн үйлдвэрлэл амьдралын байдлыг өлөмж олноор тусган харуулжээ.
Тодруулан ярьхад, тариачид тариа тарьж байгаа, тариан газарт ургац
хурааж байгаа, ой модонд олон хүн мод огтлож байгаа, нум сум барьж
тайга нохой дагуулсан анчид ан гөрөөнд явж байгаа, мал сүргээ арчлан
тэжээж байгаа, эд бараа боловсруулан шаазан сав хийж байгаа зэрэг
агуулгыг дүрслэн зурсан байна. Yүнээс гадна агуйд бас ордон харш, асар
тагт, хот суурины зураг, сүм хийд суврага, дэлгүүр худалдаа, гүүр, усан
тагт зэрэг эртний барилгийн зураг болон төрөл бүрийн засал чимэглэлийн
зураг тэрчлэн дайн байлдаан хийж байгаа, дүрэм тогтоол гаргаж байгаа,
дуулан бүжиглэж байгаа, нас барсан хүнээ оршуулах ёслол үйлдэж байгаа,
худалдаа наймаа хийж, жуулчлан зугаачиж байгаа, буддын шашны түүхийн ул
мөр зэргийг харуулсан зургуудыг уул хэвээр нь үлдээн хадгалж байна.
Энэ агуйн бүх ханын зураг нь уран нарийлаг, амьд юм шиг гоё үзэмжтэй.
Чулуун агуйн доторхи олон мянган ширхэг урлагийн уран бүтээлүүд нь
манай орны зургадугаар зуунаас арван дөрөвдүгээр зуун хүртлэх хэсэг
нийгмийн амьдрал тэрчлэн урлагийн хөгжлийн байдлыг амьдлагаар тусгасан
байна. Дүн хуангийн чулуун агуйн ханын зургууд бол одоохь дэлхий дээрэх
хамгаас урт,хамгийн их цар хэмжээтэй, хамгийн баялаг агуулгатай,
хамгаас бүрэн бүтэн хамгаалж байгаа зургийн гудамлиг юм. Энэ ханын
зургууд нь бас ч Хятадын эртний улс төр, эдийн засаг,соёл,цэргийн
явдал, шашин суртхууны талаар судалгаа шинжилгээ хийхэд маш эрхэм
нандин материал хангаж байгаа юм. ![]() Мөө го кү агуйн хамгийн том чулуун агуй нь хоёр зуун жаран найман ам дөрвөлжин метр талбайтай. Хамгийн өндөр чулуун агуй нь 40 метр өндөр, хамгаас жижиг чулуун агуйн өндрийн хэмжээ нь 1 метр ч хүрэхгүй. Тан улс болон Сүн улсын үед байгуулсан саравчит таван агуй бол уран нарийлаг хийцтэй байдгаараа Хятад оронд одоо үлдээд байгаа эртний барилгийн эрхэм нандин загвар болох юм. Эдгээр чулуун агуйнуудыг хэлбэр дүрсээр нь диянчын агуй, голдоо баганатай агуй, дөрвөлжин хэлбэртэй бурхны гүнүэрва агуй, хөмрөө агуй гэж лон төрөлд хувааж болох юм. Дүн хуангийн Мөө го агуйн байгаа халил хад нь төдий л хатуу биш сийрэгжүүн болохоор цавчмал шоомол хөшөө үйлдэхэд тохихгүй юм байна. Тэгэхээр агуй доторхи олонх хөрөн хөшөөг шавраар бүтээж, хананд нь зурахаар гол болгосон юм байна. Ханын зургаар ар үзэмж болгон шавар барьмал, ханын зураг энэ хоёр төрлийн урлагийн хэлбэрийг нэгэн цогц болгон уялдуулсан нь Мөө го кү агуйн онцлог болох юм. |
||
![]() |
Yүнээс гадна арван долдугаар агуй, өөрөөр хэлбэл Төвд
судрын агуйгаас 256---1002 оны хоорондохь буддын шашны судар бичиг,
торгон дээр зурсан зураг,тэрчлэн албан бичиг, түүх, одон орон, газар
зүй зэргэд холбогдсон төрөл бүрийн эрхэм нандин бичиг дурсгалын зүйл
тавин мянга гаруй ширхэг малтаж гаргасан юм.Yүнийг дэлхий дээрэх эртний
дорно дахьны соёлын хамгийн агуу их илрүүлэлт гэж үнэлж байна. Мөө го кү агуйн эргэн тойрноор бас мянган бурхант баруун агуй---Ши шиан фөө дүн, Юй лан агуй, мянган бурхант зүүн агуй-Дүн шиан фөө дүн, Шүй сиягийн эртний чулуун агуй зэрэг байрлаж, эдгээр агуй нь Дүн хуангийн Мөө го күүгийн урлагийн системийг бүрэлдүүлсэн байна. Дүн хуангийн ханын зургийг хамгийн өндөр амжилт гэж хэлж болох юм. Одоо байгаа дөрвөн зуун ерэн хоёр чулуун агуйн ханын зургийг дэлгэх юм бол дөчин таван мянга гаруй ам дөрвөлжин талбайтай болох бөгөөд нэг нэгээр нь залгах юм бол тавин км урт зургийн гудамлиг болох юм. |
|
Дүн хуангийн ханын зураг | ||
Дүн хуангийн урлагийн дотор, Ханын зургийн сэдвийг бурхны хөрөг, судар номын доторхи хүн зэргээр гол болгож, буддын шаүшны үйл ажиллагааг гол тусгаж, мөн хөдөлмөрчин ард түмний ажил хөдөлмөр хийж байгаа, эртний барилгийн олон төрлийн хэлбэр, тэрчлэн олон давхаргын хүмүүсийн аж амьдралын зан дадгал зэрэг олон талыг харуулан, эдгээр агуйг нүхлэн малтсан адил бус үеийн нийгэм соёлын онцлгыг тусгасан байна. Дүн хуангийн ханын зураг нь өнгөрсөн үеийн дүрслэх урлагын нарийн ухаан, зурах арга, өнгө будаг сонгох зэрэг талаархи урлагийн стиль, тэрчлэн түүнийг залгамжлан хөгжүүлсэн, мөн Хятадын болон барууны орнуудын уран зургийн урлагийн сонин содон гайхамшигийг уялдуулсан тухай эрхэм нандин туршлага, бүтээлээ дэлхийн дахинаа харуулж байгаа нь хамгаас эрхэм юм. Дүн хуангийн ханын зураг бол ёстой л " ханын зургийн урлагийн урт цагаан хэрэм мөн. Бас ч баялаг агуулгатай "Ханан дээрхи номын сан ” гэж хэлж болох юм |
||
Дүн хуангийн Шавраар дүр бүтээсэн баримал нь Мөө го кү агуйн урлагийн гол цогц нь юм. Энд ганц хүнийг шавраар бүтээсэн ч бий, олон хүний шуумал ч бий. Хамгийн том нь гучин гурван метр өндөр, хамгийн жижиг нь аравхан сантиметр байна. Энэ агуйд бурхан, сахиусын, шавь, махранц, хүчтэн, гэгээнтэн лам нар зэрэг хүний хөрөг шуумалыг амьд юм шиг сайхан, өнгө будгийг нь тааруулан бүтээсэн байна. Шавраар бүтээсэн эдгээр бурхадыг харахад, эв энгийн мөртөө элэгсэг дотно царайтай, үнэнч хүн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Дүн хуангийн будагт шуумал хөшөөнүүдийг хоёр төрөлд хувааж болох юм. Нэг нь гүдгэр сийлмэл хөшөөн хөрөг, нөгөө нь хананаас салангид босоо хөшөө болох юм. Дүн хуангийн будагт хөшөөг их төлөв гурван үед хувааж бүтээсэн бөгөөд тэдгээр нь өөр өөрийн онцлогтой. Умард Вэй улсаас умард Жөү улс хүртлэх хугацаанд шавраар барьж бүтээсэн хөрөг хөшөөнүүд нь босоо хамартай, урт хөмсөгтөй, бүлтгэр нүдтэй байдгаараа нэн онцлогтой. Сүй улс, Тан улсын үеийн дунд үед барьж бүтээсэн шавар хөрөг хөшөөний онцлогийг хэлбэл ийм байна. Тан улсын үе бол Дүн хуангийн хөрөг хөшөөний барималын урлагийн хамгийн оргил үе болой. Энэ үед барьж бүтээсэн хөшөөний бие гар тэнцүүхэн, царай зүс нь мяраалаг байх бөгөөд Тан улсын үеийн мах мараатай, гоёж буддаг хэв маяг илхэн харагдаж байна. Таван төрийн үеэс Чин улсын үе хүртлэх урлагын гайхамшиг гэж хэлж болох юм. Таван төрийн үеэс эхлээд Сүн улсын эхний үе хүртлэх шуумал хөрөг хөшөөнүүд нь их төлөв Тан улсын үеийн хэв маягийг хадгалсан хэдий ч цог жавхаалаг байх бөгөөд Тан улсын үеийн хөрөг хөшөөнд хүрэхгүй. Дүн хуангийн будагт барималын урлаг гарамгай амжилттай байдгаараа баримал урлагийн том дэлгэн үзүүлэх тэнхим гэж хэлж болох юм. |
||
Дүн хуангийн судлал Дүн хуангийн сурвалж бичиг нь баялаг агуулга, эрхэм нандин үнэ цэнтэй юм. Ном судрын агуйг илрүүлэхийн хирээр Дүн хуангийн урлаг дотоод гадаадын эрдэмтэдийн анхаарлыг нэн ч татаж байна. Хэдэн арван жилийн турш, дотоод гадаадын маш олон эрдэмтэд, судар номын агуй дахь төр төрийн судар ном, албан бичиг, торгон цэцэг, шашны эд хэрэгсэл тэрчлэн бусад ховор нандин бичиг дурсгалын зүйлд тасраагүй судалгаа хийгээд, тусгай эрдмийн төрөл болох " Дүн хуангийн судлалыг” бүрэлдүүлсэн юм. Дүн хуан бол манай орны эртний хүн ардын соёл билиг, авьяас чадварын содон, дэлхийн ховор нандин соёлын өв юм. Ийм болохоор Дүн хуан нь Хятад оронд харьяалагдах төдийгүй даян дэлхийд харьяалагдах юм. |