Гүн ухаантан Күнзийн сүм

2008 оны 8-р сарын 8-ны өдөр Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслол дээр Хятадын 5 мянган жилийн түүхэн соёлыг дэлхий нийтэд харуулсан юм. Нээлтийн хөтөлбөр дээр Күнзийн 3 мянган шавь "Эв найрамдлыг эрхэмлэнэ" гэсэн сургааль үгийг уншиж, "Эв найрамдана" гэсэн хятад үсгийг тоглон үзүүлж, хүмүүсийн танил болсон Күнзийг өөр нэгэн хэлбэрээр дэлхий нийтэд танилцуулжээ. Бээжинд Күнзи болон Күнзийн сургаалтны уламжлалт соёлыг ойлгож болох нэгэн газар бий. Энэ нь Күнзийн сүм болон Гүө зижянь музей юм.

Күнзи бол МЭА 6-5-р зууны үед амьдарч байсан Хятадын агуу их гүн ухаантан, улс төрч, сурган хүмүүжүүлэгч хүн юм. 1302 онд Күнзийн сүмийг байгуулж, Юань, Мин, Чин улсын 3 үеийнхэн күнзийг сургаалийг тахин шүтдэг байжээ. Күнзийн сүм нь хааны ордноос ч он жил улиран сүндэрлэж байгаа хааны гэр бүлийнхний эртний барилга юм. Энд мянга мянган жилийн Күнзийн соёлын охь сод бүтээлүүд байгаа. Улсын боловсролын хүрээлэн 1306 онд байгуулагджээ. Энэ нь Хятадын Юань, Мин, Чин улсын үеийн улсын боловсролыг удирдах хамгийн дээд захиргааны байгууллага байсан бөгөөд хаант төрөөс байгуулсан хамгийн дээд зэрэглэлийн сурган хүмүүжүүлэх төв болно. Күнзийн сүм болон улсын боловсрлын хүрээлэн нь 50 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, 20 мянган хавтгай дөрвөлжин метр барилгын талбайтай болно. Цар хүрээ өргөн, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Өөрийн гэсэн ёс жаягтай Күнзийн сүм нь Хаант төрийн боловсролын хүрээлэн болсон нь Хятадын түүхэнд онцгой байр суурь эзэлсээр иржээ.

Хятадад хэдэн мянган жил Күнзийн сургаалыг хүндэтгэн дээдэлж ирсэн. Уг сургаалыг үүсгэгч нь Күнзи билээ. Иймээс Хятадын олон газарт күнзийн сүм бий.

Бээжингийн Күнзийн сүм нь хааны гэр бүлгийнхний күнзийг тахидаг тусгай газар болохоор Хятадын күнзийн сүмүүдийн дотор хамгаас нэр хүндтэй, хамгаас их нөлөөтэй, хамгийн өндөр зэрэглэлтэй сүм юм. Бээжингийн Күнзийн сүм Юань улсын үед байгуулагдсанаас хойш 19 хаад бүгд 43 удаа Күнзийн сүмд ирж тахилга үйлджээ. Энэ нь Күнзийн үзэл санаа тухайн үед Хятадын нийгэм улс төрийн амьдрал дахь чухал байр суурь эзэлж байсныг харуулж байна.

Бээжингийн Күнзийн сүмд хэдэн удаа засвар хийсэн боловч бүтэц нь Юань улсын үеийн өнгө төрхийг хадгалсаар байна. Күнзийн сүмд ороход замын хоёр талд 4 хэсэг хуваан босгосон шалгалтаар элсүүлэгсдийн 198 хөшөө бий. Үүний дотор Юань улсын 3, Мин улсын 77, Чин улсын 118 хөшөө байна. Эдгээр элсүүлэгсдийн нэрсийн хөшөөнд Юань, Мин, Чин 3 үеийн шалгалтаар дамжин элсүүлсэн 50 мянга гаран хүний нэрс, харьяалал, дэс дарааллыг тэмдэглэжээ. Чулуун хөшөөнд "шүүмжлэлийн ном", "Мэнзи" зэргийн Күнзийн сурталтны сонгодог номуудыг сийлжээ.

Улсын боловсролын хүрээлэн нь замын хойд талд урагшаа харсан барилгад байрлана. Гол шугам дээр мэргэдийн хаалга буюу том хаалга, Тай Шүе хаалга буюу хоёрдугаар хаалга, паалантай цамхаг, И лүнь танхим, Жин-И мухлаг байгаа. Зүүн баруун хоёр талаар 4 танхим 6 гэртэй. Энэ нь Хятадад байгаа цорын ганц эртний төвийн ажилдаг их сургуулийн барилга болно. Тайз хаалгаар орвол паалантай цамхаг харагдана. Энэ цамхаг нь Бээжингийн боловсролд тусгайлан зориулсан цорын ганц цамхаг юм. Энэ нь хаантан лекц уншдаг хаалга болно. Энд 3 хаалга, 4 тулгуур, 7 асар, шар өнгийн паалан вааран оройтой байдгаараа хааны гэр бүлийн барилагын нийтлэг жишээ болно.

Улсын боловсролын хүрээлэнгийн хамгийн чухал барилгын нэг нь хааны лекц уншдаг газар болох Би Юүн дуган болно. Би Юүн дуганыг 1783 оноос1784 оны хооронд байгуулжээ. Хаантаны лекц уншихад зориулсан дэлхийд цорын ганц дуган болно.

1949 онд шинэ Хятад улс байгуулагдсаны эхний үед Улсын боловсралын хүрээлэнг Нийслэлийн номын сан болгож, Нийслэлийн музейг Күнзийн сүмд байгуулжээ. Хэдэн жилийн өмнө Бээжин хотын Захиргаанаас Нийслэлийн номын сан болон Нийслэлийн музейг нүүлгэх шийдвэр гаргаж, 3 жил засвар хийж, 2008 оны 6-р сарын 14-ний өдөр Күнзийн сүм болон Улсын боловсролын хүрээлэн албан ёсоор гадаадад нээлттэй түүхийн дурсгалт газар болгожээ.


Previous Next
Top