Газар газрын шөлний амт

Хятадын өмнөд нутгийн хүмүүс нь шөл уух, шөх буцалгахдаа сайн байдаг. Өнөө Бээжин хотынхон ч шөл уух сонирхол ихтэй болж байгаа бөгөөд улиралын бадалд зохицуулан шөл уух болсон юм. Жишээлбэл хаврын гантай үед арьсыг гоё болгох шөл, зуны халуун цагт сэрүүн чанартай шөл, намар өвлийн улиралд биеийг тамиржуулах шөл уудаг. Өнөөгийн байдлаар Бээжин хотонд нэн олон хүн шөлний ашигтай талыг танин мэдэж, төрөл бүрийн шөлөнд дуртай болж байгаа юм. Бээжин хот орчин үеийн том хот болсоны хувьд зүүн баруун өмнө хойно аль ч нутгийн онцлогтой хоол байхаар барахгүй таван тивийн амтат зоогийг ч олж идэж болно.

 

Шөлны уламжлалт соёлын хувьд Хятадын өмнөд нутгийн Гуандун муж гайхамшигтай. Тэр нутгийн хүмүүс шөл буцалгах авьяастай бөгөөд шөлөөр эмчлэх мэргэжилтэн гэхэд болно. Өмнөд ба умард нутгийн хоолны соёл, амьдралын хэв маяг, ажлын ачаалал нь адилгүй байдаг хэдий ч эрүүл мэндийг эрхэмлэх нь хүн бүхний хүсэл шаардлага нэг юм. Иймээс ч нийслэлчүүдийн олонх нь хоолны цагт өндөгтөй юм уу эсвэл ногоотой шөл тогтмол уудаг болжээ.

 

Бээжинд газар газрын шөлийг олж ууж болно. Жишээлбэл зүүн хойт нутгийн исгэлэн байцаа, пүнтүүзтай гахайн махны шөл, мөөгтөй тахиан махны шөл, баруун хойт нутгийн хонин махтай шөл, өмнөд нутгийн ногоотой шөл, Хүбэй мужийн вааранд чанасан шөл зэрэг төрөл бүрийн шөлийг ууж болно. Сүүлийн жилүүдэд эдийн засаг хөгжиж, олон улсын харилцаа хөгжихийн хирээр Бээжин хотонд гадаадын шөл ч бага бус орж ирсэн юм.

 

Өөр өөрийн онцлогтой Европ шөлийг Бээжинчүүдэд маш таалагдаж байна. Үүний дотор хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь Оросын Щы шөл юм. Хятадад энэ шөлийг Лөү Сүн Тан шөл гэдэг. Энэ шөлийг лууван, төмс, бөөрөнхий сонгино, үхрийн мах, чихрийн манжингаар хийдэг. Эдүгээ зүүн өмнөд Азийн онцлогтой ресторан нь Бээжинд борлуулалт сайтай болохоор Тайландын сам хорхойтой исгэлэн халуун шөл нь ч олон хүнд таашаалыг хүлээж байна.

Шөлийг яаж уух тухай бас их дүрэмтэй байдаг. Мэргэжилтэний танилцуулсанаар, өдрийн хоолны цагт шөл уух нь илчийн хэмжээг хамгийн бага шингээдэг учраас таргалахаас сэргийлж чаддаг гэнэ шүү.