ӨВӨРМОНГОЛЫН ИХ СУРГУУЛЬ

 ӨВӨРМОНГОЛЫН ИХ СУРГУУЛЬ
 Танилцуулга

ӨвөрМонголын Их Сургууль нь 1957 онд байгуулагдаж, 1978 онд Хятад улсын боловсролын яамнаас Хятад улсын гол их сургуулийн нэг болгожээ. 1998 онд Өвөр Монголын Их Сургууль нь Хятад улсын "211 төсөл зохион байгуулалтад" хамрагдаж Хятад улсын 100 гол их сургуулийн нэг болсон байна. Өвөр Монголын их сургууль нь ӨМӨЗО нь нийслэл болох Хөх хотод байрладаг ба энэхүү хот нь маш баялаг түүх соёлтой юм. ӨМИС нь 2010 он хүртэл 2735 багш ажилчинтай, үүнд, 1550 нь мэргэжлийн багш , 106-н доктор болон магистрийн удирдагч багш, 643 нь профессор дэд профессортой юм. ӨМИС нь одоогоор 15 институт, 41 салбар нийтээр заан сургах төвтэй, 70 үндсэн мэргэжилтэй, улс болон ӨЗО-нд 18 судалгааны газартай байдаг. Тус сургууль нь философи, түүхийн судлал, утга зохиол, хууль эрх зүй, эдийн засаг, ёс зүй, аж үйлдвэр, удирдлагийн ухаан, урлаг .... гэх мэт салбарууд байдаг. Одоогоор нийт 24819 орчим оюутан суралцаж байгаа.

ӨМИС-ын номын сан нь ӨЗО-нд байдаг хамгийн том бичиг баримт, мэдээ мэдээлэл ихтэй төвийн нэг болно, Биен тамир соёлын төв нь олон төрлийн хэрэгцээт багаж төхөөрөмжтэй. Соёл урлаг биеийн тамирын хөдөлгөөныг өрнүүлэхэд маш тохиромжтой талбайтай.

Тус сургууль гадаад харилцаагаа өргөжүүлж Америк, Япон, Канад, Финлянд, Итали, Өмнө Солонгос, Австрал, Монгол, Орос зэрэг 12 улсын 61 өндөр зэрэглэлийн сургуультай хамтран ажиллаж оюутан солилцдог. ӨМИС нь сургалтын арга барил сайн, шинжлэх ухааны судалгаа сайн учраас улс болон ӨМӨЗО-нд нэлээд амжилтанд хүрсэн юм. Ургамал амьд бодисийн судлал, монгол судлал, амьтан судлал, бие махбодийн амьд бодисийн судлал зэргээр судалгаа хийж амжилт олон үндэстэний болон тухайн газрын онцлогыг бүрэлдүүлсэн юм.

 
 Хаяг  
ӨВӨРМОНГОЛЫН ИХ СУРГУУЛЬӨВӨРМОНГОЛЫН ИХ СУРГУУЛЬ