Эрээн - Бээжин - Хөх хотын онгоцны нислэг

Эрээн хотын нисэх онгоцны буудал ашиглалтад орж Бээжин болон Хөх хот уруу байнгын нислэг хийж байна. Эрээн хотоос 12 км орших "Сайн Ус" -ын онгоцны буудлаас өдөр бүр нислэгтэй.

Нислэгийн цагийн хуваарь

Чиглэл Нисэх цаг Буух цаг Онгоц Нислэг Үндсэн үнэ
Утас
1 Хөх хот-Эрээн 17:00 17:50 EAJ-145 Өдөр бүр
650 юань
7520777
7528111
7557518
7527514
2 Эрээн-Хөх хот 18:20 19:10 EAJ-145 Өдөр бүр 650 юань
3 Бээжин-Эрээн 7.50 8.50 А-319 Airbus Өдөр бүр 780 юань
4 Эрээн-Бээжин 9.40 10.55 А-319 Airbus Өдөр бүр 780 юань

Ямар ч байсан манай Монголчууд Хятад улсад ирээд ажил албаа түргэн амжуулахад энэхүү нислэг ихээхэн тус нэмэр болно гэхэд итгэж байна.

Хөх хот руу нисч байгаа EAJ-145 онгоц нь 50 хүний суудалтай 1989 онд анх зохион бүтээгдсэн. 2002 оноос Хятад улсын Харбин хот дахь Онгоцны үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн байна. Rolls Royce фирмийн AE 3007A1E хүчирхэг хөдөлгүүр бүхий энэ онгоцыг эдүгээ Герман, Австри, Бразил, ОХУ, БНХАУ-ын авиа компаниуд өргөн хэрэглэж байна.

Зураг дээр: Хятад улс 1000 дахь EAJ-145 онгоц үйлдвэрлэсэн баяраа тэмдэглэж байгаа нь

Бээжин уруу нисэж байгаа А-319 Airbus нь 124 хүний суудалтай. 1990 оноос энэ онгоцны зохион бүтээх ажил эхэлсэн бөгөөд алдарт Боинг 737-300, 737-500 онгоцнуудын үндсэн загвар дээр нэмэлт хийж үйлдвэрлэсэн байна. Анхны нислэг нь 1995 оны 8 сарын 25 өдөр Герман улсын Гамбург хотоос хөөрчээ. Эдүгээ энэ онгоцыг АНУ, Япон, ОХУ, Швейцар Хятад зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын авиа компаниуд хэрэглэж байна.