БЭЭЖИН. /China Daily/. "Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны форум Хятад улсын нийслэл Бээжин хотноо өнөөдөр эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх уг форумд 29 улс орны төр ба засгийн газрын тэргүүн нар, тэдний дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте нар оролцож байна. Мөн олон улсын 70 гаруй байгууллагын өндөр дээд албан тушаалтнууд, тэдний дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ОУВС-гийн захирал Кристин Лагард, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким нараас гадна 130 улс орны 1500 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Чуулга уулзалтыг нээн БНХАУ-ын дарга Си Зиньпин үг хэлэхдээ "эртний торгоны замын маршруутуудыг энхийн цагт гаргаж байсан. Гэхдээ энэ маршрутуудыг дайн дажин үгүй болгосон. Бид "Бүс ба Зам” санаачилгын хүрээнд энх тайван ба тогтвортой хөгжлийн замыг тавих хэрэгтэй” гэлээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ "бид харилцан ашигтай хамтран ажиллах замаар олон улсын харилцааг шинэ түвшинд гаргаж, үл сөргөлдөх зарчмыг баримтлан түншүүдтэйгээ яриа хэлэлцээ хийх хэрэгтэй. Улс орнууд харилцан бие биеийнхээ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн зам ба нийгмийг тогтолцоог хүндэтгэх хэрэгтэй. Эртний торгоны замын дагуух зарим бүс нутаг сүү ба зөгийн балны газар нутаг байсан. Харин өнөөдөр эдгээр газар дайн байлдаан, хямралд нэрвэгдээд байна. Бид ийм байдлыг зүгээр хараад сууж болохгүй” гэж хэлээд бүх улс орныг хамарсан аюулгүй байдлын орчныг бий болгохыг уриаллаа.
"Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хөгжил цэцэглэлтийн замыг тавихыг Си дарга мөн уриалаад "бид хөгжлийн үндсэн асуудалд анхаарлаа хандуулж, бүх улс орныг хамарсан эдийн засгийн хөгжлийн замыг тавих хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ загваруудыг бий болгож, засгийн газар ба хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг илүү хөхиүлэн дэмжиж, төрөлжсөн санхүүгийн тогтолцоо болоод олон шатлалт хөрөнгийн зах зээлийг бий болгох хэрэгтэй” гэв.
Харин дэд бүтцээр холбогдох тухайд тэрбээр "газар, далай тэнгис, агаар ба кибер орон зайгаар холбогдох боломжийг хөхиүлэн дэмжихийн зэрэгцээ хурдны зам, төмөр зам ба далайн боомтуудын төслүүдэд анхаарлаа хандуулах”-ыг холбогдох бүх улс оронд уриаллаа.

Г.Доржханд