Хятад улсаас санаачлан хэрэгжүүлж буй "Торгоны замын эдийн засгийн
бүс" болон "21-р зууны тэнгисийн торгоны зам" буюу товчоор "Нэг бүс нэг
зам" стратегийн ахицад Хятадын төрийн өмчийн корпорациуд, ялангуяа Төв
засгийн газрын хяналт удирдлагын доорх төрийн өмчит аж ахуй нэгжүүд гол
хүчин болж байгааг Хятадын мэргэжилтнүүд онцолж байна.
"Нэг бүс нэг зам" стратеги нь олонх аж ахуйн нэгжийг дайчлан
гадаадад тэлж, Хятадын хөрөнгийг олон улсын болгох урсгалыг бий болгож
байгаа юм. Үүнд, Хятадын төрийн өмчийн аж ахуйн нэгж чухал үүрэг
гүйцэтгэж байна гэж мэргэжилтнүүд үзжээ.
Холбогдох тоо бүртгэлд харуулснаар, төрийн өмчийн 47 аж ахуйн
нэгж дэлхийн 500 хүчирхэг компанийн жагсаалтад орж, хилийн чанад дахь
хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 157 улс орныг хамарчээ. Хятадын
санхүүгийн бус хэлбэрийн гадаад дахь шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ч 70
хувиас давж, гадаадад гэрээгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хэмжээ
Хятадын нийт хэмжээний 50 хувийг эзэлж байна. Төрийн өмчийн аж ахуйн
нэгж нь дэд бүтэц, туршлага, чадавхын хувьд удирдан дайчлах давуу талтай
юм гэж Хятадын Аж ахуйн нэгжийн өөрчлөлт, хөгжлийн судалгааны
нийгэмлэгийн орлогч дарга Хэн Чин-жы онцолсон байна. Тэрээр хэлэхдээ,
Олон жил өөрчлөлт хөгжилтөөр дамжуулан, төрийн өмчит аж ахуйн нэгж нь
Хятадаас гадаадад хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн хамтын ажиллагааг
дайчлах гол хүчин болж ирсэн юм. Бие даасан оюуны өмчийн эрхтэй
бүтээгдэхүүн нь олон улсын тэргүүний төвшинд хүрчээ. Гадаадтай хамтран
ажиллах салбар нь эрчим хүчийг нээн хөгжүүлэх, хурдны зам, цөмийн
цахилгаан станц, өндөр хүчдэлийн шугам зэрэг өндөр чадавхтай тоног
төхөөрөмж үйлдвэрлэх талаар олон улсад өрсөлдөх давуу хүчин чадалтай.
Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдлагын дагуу, Хятадын аж ахуйн нэгж
олон улсын тавцанд гар бие оролцон, тэнгис дагуух улс оронтой эдийн
засгийн хөгжил, соёлын солилцоо, салбаруудын хамтын ажиллагааг ахиулахын
тулд, өөрийн гэсэн хувь нэмрээ үзүүлсээр байна гэжээ.
Эдүгээ төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд гадаадад олон жил үйл
ажиллагаа эрхэлж байгаа, энэ удаагийн дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам"
стратеги нь эдгээр аж ахуйн нэгжийн гадаадад үйл ажиллагаа явуулахад нь
боломж хангасан төдийгүй тэдний гадаадын зах зээлд нэвтрэхэд тулгардаг
эрсдэлийг багасгах, итгэл хүнд, банк санхүү, хөрөнгө мөнгөнд баталгаа
хангасан гэж мэргэжлийн хүмүүс үзсэн байна.
Үүнээс гадна, эдгээр аж ахуйн нэгжид хамтын ажиллагааны илүү сайн
хөгжлийн боломж хангахын тулд, Хятадын засгийн газар бас "засгийн газар
ба нийтийн хөрөнгийн хамтын ажиллагаа" гэх ухагдахууныг дурджээ.
Шаньдүн мужийн хүнд аж үйлдвэрийн корпорацийн ерөнхий захирал Жян Күй
хэлэхдээ, эдгээр аж ахуйн нэгжид нийгмийн оюуны, үйлдвэрийн, санхүүгийн
хөрөнгө мөнгийг татахад таатай нөхцөл бүрэлдүүлсэн төдийгүй "Нэг бүс нэг
зам" стратегиар дамжуулан, жижиг аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг дайчлах
болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Засгийн газар болон олон нийтийн хөрөнгийн
хамтын ажиллагаа буюу холимог өмчлөлийн хэлбэртэй аж ахуйд хамгийн үр
дүнтэй. Гадаадын зах зээл дээр гарах нь боловсон хүчний эгнээг бэхжүүлж,
зарим талаар олон улсын тавцанд гарч ажиллах туршлагыг хуримтлуулах
давуу талтай. Иймээс бид зарим жижиг аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж,
өөрийн бүтээгдэхүүн болон төслүүдээ гадаадад гаргаж, жижиг ахуйн
нэгжүүдийг дайчилж чадна гэжээ.
"Нэг бүс нэг зам" стратегийг хэрэгжүүлэх явцад Хятадын аж ахуйн
нэгжүүд хилийн чанадад хөрөнгө оруулахад эрсдэл тулгарч магадгүй. Улс
орнуудын улс төрийн өөрчлөлт, банк санхүүгийн систем боловсронгуй бус,
хууль дүрэм, үйл ажиллагаа эрхлэх арга хэлбэр адил бус зэрэг асуудал
тулгарч болзошгүй гэж мэргэжилтнүүд онцолж байна.