Оросын ерөнхийлөгч В.Путины Азид хамтын
ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх Шанхайн чуулганд оролцохын сацуу Хятадад
хийсэн албан ёсны айлчлал лхагва /V.21/ гаригт өндөрлөлөө. Дэлхий
нийтийн анхаарлыг татсан Владимир Путины Хятад дахь албан ёсны айлчлалыг
"Өндөр үр дүнтэй айлчлал боллоо” хэмээн үзэж байна. .
Өмнө нь Төрийн тэргүүний айлчлалын үеэр хийгдэж байгаагүй олон тооны
гэрээ хэлэлцээр байгуулагдаж, Орос, Хятад гэсэн хоёр их гүрэн эдийн
засгийн бүхий л салбарт хамтран ажиллахаар боллоо. Товчхондоо бол зөвхөн
"Газпром” хятадуудтай улс, төр, эдийн засгийн
чухал гэрээ байгуулсан биш, өөр олон салбарын хамтын ажиллагаа айлчлалын
үр дүнд сэргэх боломжтой болж байна. Нефтийн хий, аж үйлдвэр,
нисэхийн болон авто үйлдвэрлэл, цаашлаад худалдааны борлуулалтын
салбарын харилцан хамтын ажиллагааны асуудал ч энэхүү 40 гаруй төрлийн
гэрээ хэлцэлд багтжээ. Мэдээж энэ бүхэн хоёр орны улс төрийн харилцааг
шинэ төвшинд гаргаж байгаа хэрэг.
Оросын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр байгуулагдсан томоохон гэрээ, хэлэлцээрүүдэд анхаарал хандуулъя.
Роснефть” компани Тяньжинд нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацааны талаар Хятадтай тохиролцож чаджээ. Уг үйлдвэрийн цорын ганц түүхий эд нийлүүлэгч нь Оросын компани байхаар гэрээ байгуулжээ.
Оросын нефть-химийн "СИБУР” компани, Хятадын нефть, байгалийн хийн
"Sinopec” компанитай жилдээ 50 тонн бутадиен-нитрилийн каучук үйлдвэрлэх
хүчин чадалтай хамтарсан үйлдвэр байгуулахаар тохиролцож чадсан байна.
Хамтарсан үйлдвэрийг Шанхайд босгож, "Sinopec” 74,9 хувь, "СИБУР” 25,1
хувийг нь тус тус эзэмшихээр болжээ. Үйлдвэрийг тэр чигт нь Оросын
технологиор барьж гүйцэтгэхээр гэрээнд заасан байна. Айлчлалын үеэр нь Эльгиний нүүрсний ордыг ашиглахад зориулсан 500 сая ам.долларын гэрээ ажээ.
Түүнчлэн "Евроцемент групп” холдинг SINOMA,
CNBM, SINOMACH группууд багтдаг Хятадын компаниудтай 500 сая ам.долларын
өртөг бүхий гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу, "хуурай”
аргаар цемент үйлдвэрлэх үйлдвэрийг Ленинград, Рязаньской, Брянск,
Архангельск, Ульяновск, Самар мужуудад босгохоор болжээ. Эдгээр
үйлдвэрүүдийн жилд 17 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
Тун удахгүй Энэ төсөлд 520 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх ба үйлдвэрийг
2017 онд ашиглалтад оруулж, 2020 онд бүрэн хүчин чадлаар ажиллуулна гэж
айлчлалын үеэр байгуулсан гэрээнд тусгажээ.
Нисэхийн үйлдвэрлэлийн нэгдсэн корпораци (ОАК) Хятадын Арилжааны нисэх
үйлдвэрлэлийн корпорацитай (Comac) өргөн их биетэй онгоц бүтээх хамтын
ажиллагааны тунхаг бичигт гарын үсэг зурав.
Түүхий эд, аж үйлдвэрийн салбарт хамаарах гэрээнээс Оросын шууд хөрөнгө оруулалтын сан болон "China Investment Corporation”-ы үүсгэн байгуулсан "Орос-Хятадын хөрөнгө оруулалтын
сан” байгуулагдаж, логистик, жуулчлал, өндөр настнуудыг асрамжлах дэд
бүтцийн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсоныг онцолж байна. Энэ
гэрээний нийт зардал нь нэг тэрбум ам.доллар байхаар заажээ. Улс
хоорондын төвшинд байгуулагдсан хөрөнгө оруулалтын хороо нь хамтарсан
хөрөнгө оруулалтын асуудлыг үр дүнтэйгээр шийдэж үүргэ хүлээх ба Оросын
тал эдгээр төслүүдийн хөрөнгө оруулалтад гол үүрэг гүйцэтгэх ажээ. Энэ
сан нь Амур мөрөн дээгүүр хоёр орныг холбосон анхны төмөр замын гүүр
барихад Хятадын түншүүдээс 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулах
ажлыг гардан хийх юм байна. Гүүрийн ажлыг ойрын хугацаанд эхлүүлж, 2016
онд ашиглалтад өгөхөөр заажээ.
юм.
Дээрх компаниуд хоёр орныг холбосон дэд бүтцийг хөгжүүлж, төмөр замын
тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ажээ.
Энэ мэтчилэн Орос, Хятадын томоохон компани, төлөөллүүдийн дунд
байгуулсан олон гэрээг дүгнэн шинжээчид "Путины айлчлалыг хоёр талд
харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд чухал айлчлал
боллоо” хэмээн онцолж байна. Гэсэн хэдий ч айлчлалын хамгийн чухал
амжилт нь яах аргагүй байгалийн хийн гэрээ бөгөөд Путины айлчлалын хоёр
дахь өдөр /V.21/ Оросын хийг Хятадад нийлүүлэхээр гэрээ байгуулсан явдал
юм. Оросын "Газпром” Хятадын CNPC хоёрын байгуулсан гэрээний дагуу 30
жилийн хугацаанд Орос жилдээ 38 тэрбум шоо метр хийг Хятадад нийлүүлэх
гэрээний нийт өртөг 400 тэрбум ам.доллар байх ажээ.
Оросын байгалийн хий Хятадад зайлшгүй шаардлагатай нь мэдээж.
Шинжээчдийн үнэлснээр 2020 онд БНХАУ-ын хийн хэрэглээ жилд 300-350
тэрбум шоо метр болно гэжээ. Хятад өөрсдөө 115 тэрбум шоо метр хий
олборлодог. Мөн худалдан авсан шахмал хийгээр 80 тэрбум орчим шоо
метрийн хэрэглээгээ тэд хангана. Ази, Номхон далайн бүсийн орнуудаас
Хятадад нийлүүлж байгаа хийн хэмжээ нь 40 тэрбум шоо метрээс хэтрэхгүй.
Алсдаа Хятадын хийн хэрэглээ нь 2030 онд өнөөгийн Европын хэрэглээний
600 тэрбум шоо метрийн хэмжээнээс давж гарах ажээ.
Оросын Эрчим хүчний сайд Александр Новак Лхагва /V.21/ гаригт
мэдэгдэхдээ, "Хятадад хийн нийлүүлэлтийг ойрын 4-6 жилийн дотор
эхлүүлнэ” гэсэн байв.
Зүүн Сибирь, Якутын Чаяндины орд (нөөц нь 1,3 их наяд шоо/м), Эрхүү
мужийн Ковыктины ордуудаас (1,5 их наяд шоо метр) хий дамжуулах
хоолойгоор Хятадад хий нийлүүлнэ. "Төслийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт
хийх Хятадын нийлүүлэлт 70 тэрбум ам.доллар болно” гэж Владимир Путин
мэдэгдсэн байгаа. Чаяндин, Ковыктины ордуудыг ашиглахад оросууд 55
тэрбум ам.доллар гаргах бол хятадууд түүн дээр 20 тэрбум ам.долларыг
нэмэрлэх ажээ.
Одоо гэрээ ёсоор Якут-Хабаровск-Владивосток гэсэн 61 тэрбум шоо метр
хий дамжуулах хүчин чадалтай "Сибирийн хүч” дамжуулах хоолойноос Хятадад
гаргах салаа байгуулан, Оросын байгалийн хийг нийлүүлнэ. "Сибирийн хүч”
хийн хоолой нь Якут, Эрхүүгийн хийн олборлолтын төвүүдийг холбож,
Хабаровскаар дамжин Владивосток хүрэх ба тэндээс Хятад руу хий дамжуулах
хоолойг салгах ажээ. Логикоор бол Хятад хийн хоолой барихад зориулж
урьдчилгаа мөнгө өгөх ёстой. "Газпром” Хятадаас 20-25 тэрбум ам.долларын
урьдчилгаа шаардсан гэх мэдээ өмнө нь гарч байлаа. Гэхдээ хоолойг
барихад 20 тэрбумаас илүү мөнгө хэрэгтэй нь ойлгомжтой. Урьдчилан
тооцоолж байгаагаар бол хоолой байгуулах нийт зардал 35-40 тэрбум
ам.доллар байх бол ийм урт хоолойг барихад 3,5 жил орчим хугацаа
шаардлагатай ажээ. "Газпром” мөнгөний хомсдолтой байгаа учраас Оросын
дотоодын хийн үнэ нэмэгдэнэ гэсэн яриа өмнө нь байлаа. Одоо харин тэд
Хятадаас 25 тэрбум ам.долларын урьдчилгаа авахаар тохиролцсон учир Орос
дахь хийн дотоодын үнэ нэмэгдэхгүй биз ээ.
Ийнхүү бүхэл бүтэн арван жилийн хугацаанд ярилцаж, зөвшилцөн байж
байгуулсан гэрээнд Оросын Эрчим хүчний сайд Александр Новак, Хятадын
эрчим хүчний улсын газрын дарга У Синьсюн нар гарын үсэг зурж, энэ
ёслолд хоёр орны лидерүүд болох Владимир Путин, Си Жиньпин нар байлцлаа.
Магадгүй, биз ээ. Си Жиньпин ч ялгаагүй, дэлхийн хүчирхэг эдийн засгийг
толгойлох болсноосоо хойш Хятадын удирдагч мөн л энэ хэмжээний өндөр ач
холбогдол, өргөн цар хүрээтэй гэрээ байгуулж байгаагүй билээ.