6-р сарын 8-12-нд Цэргийн төв
зөвлөлийн орлогч дарга Фань Чанлүн Америкт айлчлан, АНУ-ын Батлан
хамгаалахын сайд Эштон Картертэй хэлэлцээ хийж, Америкийн ерөнхийлөгчийн
үндэсний аюулгүй байдлын ажил хариуцсан туслах Райс, Төрийн нарийн
бичгийн даргын орлогч Блинкен, хуурай замын жанжин штабын дарга Одиерно
нартай уулзаж, "Хятад Америкийн хуурай замын цэргийн солилцоо, хамтын
ажиллагааны яриа хэлэлцээний механизмын бүдүүвч эх"-д гарын үсэг зурах
ёслолд оролцов.
Уулзалт хэлэлцээний үеэр, Фань Чанлүн хэлэхдээ, миний энэ удаагийн
айлчлалын зорилго бол Хятад Америкийн төрийн тэргүүний тохиролцсон чухал
нийтлэг ойлголцлыг хэрэгжүүлж, хоёр армийн харилцааг тогтвортой
хөгжүүлэхийн төлөө юм. Хятад Америкийн хоёр арми "Харилцан итгэлцсэн,
хамтран ажиллах, мөргөлдөөнгүй, тогтвортой" шинэ хэлбэрийн цэргийн
явдлын харилцааг идэвхтэй байгуулж, хэлхээ холбоогоо нягтруулж, хамтын
ажиллагаагаа эрчимжүүлэн, эрсдэлийг тогтоон барих ёстой гэжээ.
Картер хэлэхдээ, Америк Хятад хоёр армийн харилцааны хөгжлийн нөөц
их, тогтвортой, ажил хэрэгч цэргийн явдлын харилцааг байгуулахын тулд
зүтгэх ёстой гэжээ. Райс, хоёр тал агаарт тааралдах аюулгүй байдлын үйл
ажиллагааны журам боловсруулахаар даруй зөвшилцөхийг хүсэж байна гэжээ.
Блинкен хэлэхдээ, хоёр армийн тогтуун, бодит харилцаа Америк Хятадын
тогтвортой бүтээлч хоёр талын харилцаанд маш чухал гэжээ.
Өмнөд тэнгисийн асуудлаар Америк үргэлжлэн нэг талд зогсохгүй байр
суурь баримталж, Өмнөд Тэнгисийн бүсэд тэнгис агаарын цэргийн арга
хэмжээгээ багасган, асуудлыг бодитой шударгаар шийдвэрлэн, хоёр армийн
харилцаа, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хохироох ажиллагаа
үйлдэхгүй байхыг Фань Чанлүн шаардав.
Өмнөд Тэнгисийн асуудал бол Америк Хятад хоорондын асуудал биш,
Америк Өмнөд Тэнгисийн бүрэн эрхийн маргаанд байр суурь баримтлахгүй,
талууд хэлэлцээр зөвшилцлөөр дамжин энхийн арга замаар асуудлыг
зохицуулахыг Америк хүсэж байна гэжээ.
Хоёр тал Солонгосын хойгийн асуудал, Тайвань, Япон, сүлжээний аюулгүй
байдал зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон бөгөөд Фань Чанлүн нэг
Хятад улс байх бодлогыг баримталж, "Тайванийг хагалан бутаргах" хүчинд
буруу дохио өгөхгүй байхыг Америкаас шаардав.
\Сарантуяа\ china radio