Хятадын ДНБ-ний жилийн өсөлт 7.5 хувь
хүрсэн байна. Мөн зургаадугаар сарын аж үйлдвэрлэлийн хэмжээ болон
эхний хагасын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт таамаглаж байснаас
давсан байна.
Ерөнхий сайд Ли Көцяны засгийн газар төмөр замд хөрөнгө оруулж, зарим
зээлдүүлэгчийн нөөц мөнгөний шаардлагатай хэмжээг бууруулж, татварын
хувь хэмжээг багасгаснаар ийнхүү өсөлт нэмэгдлээ гэж шинжээчид үзэж
байна. "Үзүүлэлтүүд бага зэрэг сайжирч байна. Засгийн газар гол
салбаруудаа дэмжсээр байх болно” гэж Хонг Конг дахь JPMorgan Chase & Co-ийн ахлах эдийн засагч Зу Хайбин хэлжээ. Аж
үйлдвэрлэлийн хэмжээ зургаадугаар сарын байдлаар жилийн 9.2 хувиар
өссөн нь таамаглалаас өндөр байгаа юм. Харин жижиглэнгийн худалдаа 12.4
хувиар өссөн бол үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт эхний хагас жилийн
байдлаар жилийн 17.3 хувиар өсчээ.