1. Улсын өмчит ААН-ийн тухай хуулийн тайлбар
Энэ хуулийн үндсэн зарчим нь
1) өмчлөл, удирдлага тусдаа байх;
2) төрөөс томилогдсон менежерүүд аж ахуйн нэгжийг удирдах;
3) төр аж ахуйн нэгжийг шууд удирдахгүйгээр үйл ажиллагааг хянах;
4) нам, засаг аж ахуйн нэгжийн бодлогыг тодорхойлж, үйл ажиллагааг нь шалгах;
5) ажил эрхлэгчдийг хариуцлагатай, хичээнгүй, санаачлагатай байлгах
Аж ахуйн нэгжийн эрх нь үйлдвэрлэх, үнээ тогтоох, худалдах, хөрөнгө оруулах, экспорт импорт хийх, захиргааны ажил хийх зэрэг байна.
Харин шаардлагатай төсөл, гэрээг гүйцэтгэж дуусах, эд хөрөнгө засах, сайжруулах, төр засгийн заавар удирдлагыг дагаж биелүүлэх, барааны чанарыг сайжруулах, материалын хорогдлыг багасгах, хүрээлэн буй орчныг хамгаалах үүрэгтэй.
Улсын өмчит ААН үүсгэн байгуулахад дараах үндсэн шаардлагууд тавигдана:
1) нийгэмд их хэмжээгээр эрэлттэй байгаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх;
2) үйлдвэрлэл явуулах түүхий эд, дэд бүтэц, ажиллах хүчинийг бүрдүүлэх;
3) бизнес эрхлэх газар болон тодорхой нэр хаягтай байх;
4) шаардлагдах хөрөнгийн эх үүсвэртэй байх;
5) зохион байгуулалттай ажиллаж чадах хүний нөөцтэй байх;
6) тухайн бизнесийн салбарын хууль тогтоомжийг дагаж мөрддөг байх.
Харин дараах нөхцөлд татан буулгана.
a) бараа бүтээгдэхүүн нь засгийн газрын шаардлагыг хангаагүй, эсвэл тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авах зах зээл байхгүй;
b) тухайн аж ахуйн нэгж маш их хэмжээний өртэй буюу алдагдалтай байх;
c) өөр аж ахуйн нэгжтэй нэгтгэх зэрэг тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийг татан буулгана.
Аж ахуйн нэгж улсад харъяалагдаж, ард түмэнд өмчлөгдөнө. Гэхдээ тухайн аж ахуйн нэгж өөрийн шийдвэр гаргах эрх хэмжээ хязгаартай.
2. Хувийн хэвшлийн ба Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн тухай хуулийн тайлбар
а/ Хувийн хэвшлийн ААН байгуулах нь
Хувийн хэвшлийн ААН-ийг хувиараа бизнес эрхлэгч, нөхөрлөл болон компани хэлбэрээр байгуулна. Хувийн хэвшлийн ААН-ийг үүсгэн байгуулахын тулд, өргөдөл гаргагч нь Аж үйдвэр худалдаа эрхэлсэн төрийн байгууллагад бүртгэлийн баримтаа бүрдүүлж өгнө.
Хэрэв бизнес эрхлэгч ААН-ээ таан буулгах бол энэ тухай хүсэлтээ гаргана.
б/ Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үүсгэн байгуулах нь
Гадаадын иргэд Хятадын хөрөнгө оруулагч нартай хамтран нөхөрлөл байгуулж болно. Хамтын өмчлөлийн хамтарсан аж ахуйн нэгж үүсгэн байгуулж байгаа бол Хятадын болон гадаадын талуудын гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрийн хуулбар, нөхөрлөлийн зохицуулалт болон бусад холбогдох баримт бичгийг хянан шагах улсын зөвлөлд өгнө.
Хамтарсан үйлдвэрт хөрөнгө оруулахдаа хөрөнгө оруулалтын зээл, лизингийн хөрөнгө эсвэл гуравдагч этгээдийн өмчийг хэрэглэх хэлбэрээр хийж болно.
Хамтарсан үйлдвэр нь захирлуудын зөвлөл, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, захиралуудтай байна. Санхүүгийн тайланг Хятадын эрх бүхий нятлан бодогоч шалгасны дараа хувьцаа ашиг хуваарилж болно.
3. Компаний тухай хуулийн тайлбар
Компани нь өөрийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдээс тусдаа ашгийн төлөө хуулийн этгээд юм. Хувьцаа эзэмшигчид компаний өр, алдагдлын хариуцлагыг хүлээхгүй. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийн тоо нь 50-аас хэтрэхгүй байна.
4. Эдийн засгийн гэрээний эрх зүйн хуулийн тайлбар
Эдийн засгийн гэрээ гэдэг нь тодорхой эдийн засгийн зорилготойгоор хуулийн этгээд, хувь хүн хоорондын хүсэл зоригоо илэрхийлж, эрх үүргээ тодорхойлсон тохиролцоог хэлнэ.
Аж ахуйн нэгжүүд нь өөрсдийн хэрэгцээ зорилгод нийцүүлэн гэрээ байгуулах эрх хэмжээтэй. Эдийн засгийн гэрээнд технологитой холбоотой гэрээ хамаарахгүй.
Гадаад эдийн засгийн ашиг сонирхол бүхий гэрээг маш олон тооны хууль тогтоомж, олон улсын гэрээгээр зохицуулна. Гадаад эдийн засгийн гэрээний хуулиар энэ төрлийн гэрээг тусгайлан зохицуулна. Гэхдээ энэ хуулиар олон улсын тээврийн харилцааг зохицуулаагүй.
БНХАУ Олон улсын бараа худалдах худалдан авах тухай гэрээний НҮБ-ийн конвенцэд нэгдэж орсон тул худалдан худалдан авах гэрээг тус конвенцээр зохицуулна. Хятадын гэрээний эрх зүйн ерөнхий зарчим нь "талууд тэгш эрхтэй, шударга, харилцан ашигтай” байх явдал юм.
Дараагийн тавигдах нэг гол зарчим нь гэрээний нөхцөл Хятадын хууль тогтоомжийн дагуу байж, нийтийн эрх ашигт хор хохирол учруулахгүй байх явдал юм.
Барууны улс орнуудтай харьцуулахад, Хятадын гэрээний эрх зүйгээр бол гэрээний хэлбэрт хатуу шаардлага тавьдаг хэвээрээ байгаа. Нийтийн эрх зүйн системтэй улс орнуудад нийтлэг зарчим болсон гэрээ байгуулах санал, түүний хариу, хүсэл зориг, түүний илэрхийлэл зэрэг нь Хятадын гэрээний эрх зүйд тийм ч чухал байр суурь эзлэхгүй.
Хятадын эрх зүйгээр талууд гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсны дараа гэрээ хүчинтэй болно. Мөн гарын үсэг буюу тамга шаардлагагүй Амаар байгуулах гэрээг байгуулахыг зөвшөөрдөг.
Гэрээ нь иргэний эрх зүйн үйлдэл тул дараах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцно. Үүнд:
- Эрх зүйн чадамжгүй этгээдтэй гэрээ байгуулах
- Хүсэл зоригийн эсрэг гэрээ байгуулсан.
- Гуравдагч этгээдийн ашиг сонирхолын эсрэг хуйвалдаж хийсэн гэрээ
- Хууль болон нийтийн эрх, ашгийг зөрчсөн гэрээ
- Улсын төлөвлөгөөг зөрчсөн гэрээ
- Хуулийн зорилгын эсрэг гэрээ
- Дарамтлалын доор хийсэн гэрээ
- Төлөөлөгч болон төлөөлүүлж буй этгээдтэй байгуулсан гэрээ
- Технологийн салбарт монополь болох гэрээнүүд болно.
- Мөн түүнчлэн гадаадын эрх ашиг хөндөгдсөн дараах гэрээнүүд хүчингүй байна. Үүнд:
- Гэрээний аль нэг тал эрх зүйн чадамжгүй бол
- Хятадын тал гадаад улстай гэрээ байгуулах эрхгүй
- Хятадын тал эрх хэмжээгээ хэтрүүлсэн.
- Гэрээг бичгээр байгуулаагүй.
- Төрөөс батлах ёстой гэрээнд уг баталамжийг аваагүй тохиолдолд олон улсын аливаа гэрээг хүчин төгөлдөр хэмээн тооцохгүй.
5. Гадаадын валют солилцооны хуулийн тайлбар
Гадаадын валют солилцоонд гадаадын валют, гадаадын төрийн бонд, байгууллагын хувьцаа, вексель орно.
Энэ хуулийн зорилго нь дотоодын зах зээлийг хамгаалж, өөрийн улсын мөнгөн тэмдэгтийг гадаадын валюттай өрсөлдөх чадвартай байлгах явдал юм.
Хэдийгээр Хятад улс гадаад валютын зохицуулалтаа хагас хяналттай байдал руу шилжүүлж байгаа ч төвлөрсөн менежементтэй хэвээр байгаа.
Хэрэв гадаадын валют солилцооны хуулийг зөрчвөл, зөрчил үүсгэсэн валютыг дүнгийн 10-30 хувьтай тэнцэх торгууль төлнө.
6. Даатгалын эрх зүйн хуулийн тайлбар
Даатгал тодорхой хэмжээний үнийн дүнгээр даатгуулагчийн эрсдлийг даатгах арга хэрэгсэл юм. Агаарын болон нийтийн тээврийн зорчигчийн даатгал зэрэг зарим даатгалыг заавал хийхийг улсаас шаарддаг.
Харин эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө, ажилгүйдлийн даатгал зэрэг нь сайн дурын даатгал юм. Хятадад улсын болон хувийн даатгалын компаниуд байдаг.
Мөн Даатгалын компаниуд нь өөрсдийн үйл ажиллагааг өөр даатгалын байгууллагад дахин даатгуулж болно.
7. Үнэт цаасны тухай хуулийн тайлбар
Үнэт цаасны тухай хуулиар үнэт цаасны санал, худалдааг зохицуулна. Үнэт цаас нь бонд, вексель, хувьцаа, онцгой тэмдэг байж болно. Энэ нь компанид хөрөнгө хуримтлуулж, өмчлөлийг хуваарилж, нийтэд хөрөнгө оруулах бололцоог олгоно.
Бондыг төрийн, санхүүгийн, компаний бонд гэж ангилна. Төрийн бондыг засгийн газар, орон нутгийн удирдлага гаргана. Компаний бонд илүү өндөр хүүтэй бөгөөд эрсдэл ихтэй. Хувьцаа нь компаниас өөрийн хувьцааны эзэмшлээ баталсан үнэт цаас байна. Хятадад нийтлэг хувьцаа, давуу эрхийн хувьцаа, үндэсний хувьцаа, бие даасан хувьцаа, тусгай хувьцаа (гадаадын хүмүүст болон Тайвань, Хонг Конгийн хөрөнгө оруулагч нарт зориулсан) гаргадаг.
8. Зар сурталчилгааны хуулийн тайлбар
Хятадад зар сурталчилгааг ашиг олох, соёлын, нийгмийн болон төрийн зар сурталчилгаа гэж ангилна. Зар сурталчилгааны агентууд маркетингийн судалгаа хийж, зар суртачлчилгааны загвар хэлбэрийг боловсруулах мэргэжлийн мэдлэгтэй байх ёстой.
Аж ахуйн нэгжүүд зар сурталчилгаа явуулахын өмнө Аж үйлдвэр худалдааны төрийн албанаас зөвшөөрөл авна. Зар сурталчилгаа нь Хятадын хууль, эрх зүйн зарчмыг зөрчөөгүй, садар самууныг сурталчлаагүй байх ёстой. Зарим зар сурталчилгааг явуулахын тулд тухайн төрийн албанаас тусгай зөвшөөрөл авдаг. Жишээ нь:
1. Хүнсний бүтээгдэхүүн болон эмийн зар явуулахын тулд, Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл авах гэх мэт.
9. Барааны тэмдгийн тухай хуулийн тайлбар
Барааны тэмдгийн тухай хуулиар гадаадын бизнес эрхлэгчид Аж үйлдвэр, худалдаа хариуцсан төрийн албанаас эрх олгосон төлөөлөгчөөр дамжуулан барааны тэмдгийн эрхээ баталгаажуулж болно.
Тухайн бүртгүүлэгч өөр өөр бүтээгдэхүүнд нэг барааны тэмдэг хэрэглэж болно. Барааны тэмдгийн бүртгэлийн хугацаа 10 жил байх ба хугацаа хэтэрвэл 6 сараар сунгуулж болно.
Барааны тэмдгээ өөр этгээдэд шилжүүлэх бол, Барааны тэмдгийн бүртгэлийн албанаас зөвшөөрөл авна. Хятадад үйл ажиллагаа явуулж буй компаниуд барааны тэмдгээ бүртгүүлэх их хөгжиж байна. Цахилгаан, харилцаа холбооны салбарт бүртгэлгүй барааны тэмдэгийг ашиглахад хууль зүйн хязгаарлалт үгүй.
Барааны тэмдгээ бүртгүүлэхдээ Хятад, англи хэлээр аль алинаар нь бүртгүүлэх хэрэгтэй.
Хятадын хэрэглэгчид Англи нэрийг гадаад гэж үзэж Хятад дээрх нэрийг хараад худалдаа хийх нь элбэг. Хэрэв Хятадаар тэмдэглээгүй бол Хятадаар дуудах нэрийг хамт бүртгүүлэх хэрэгтэй. Жишээ нь:
Кока Кола гэдэг үг Хятадаар дуудагдахад Цангасан ам, жаргалтай ам гэсэн утгатай.
Нөгөөтэйгүүр Про гэсэн үг Хятадаар дуудагдахад дуо буюу уналт гэсэн утгатай болох нь бий. Иймд Хятад бизнес хийх гэж байгаа бизнес эрхлэгчид энэ асуудлыг сайн бодолцох ёстой.
10. Шударга бус өрсөлдөөний тухай хуулийн тайлбар
1993 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн шударга бус өрсөлдөөний тухай хууль хүчин төгөлдөр болсон. Энэ хуулиар шудрага бус өрсөлдөөн, хууль бус үнийн бодлого, үнийн ялгавартай байдал, тогтмол үнэ болон монополийг зохицуулсан.
Шударга бус өрсөлдөөнд барааны тэмдгийг хууль бусаар ашиглах, сав баглаа боодол нэрийг ашиглах, монополь байх, худалдааны нууцыг хулгайлах, хээл хахууль өгөх, худал мэдээлэл тарааж өрсөлдөгчийн нэр хүндийг унагаах зэрэг болно.
Засгийн газар шударга бус өрсөлдөөнөөс олсон бүх орлогыг хураан авч, зарим тохиолдолд бизнес эрхлэх эрхийг нь хасдаг.
11. Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн зохицуулалтын хуулийн тайлбар
1991 онд гадаадын хөрөнгө оруулагчид анх удаагаа Хятадын үнэт цааны зах зээлд бүртгэлтэй компаниудад хөрөнгө оруулах боломжтой болсон юм.
1993 оны зун Хятадад Гадаадын хөрөнгө оруулалт болон гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн орлогын татварын тухай хууль батлагдсан бөгөөд гадаадын бүх бизнес эрхлэгчдэд татварын нэг хэм хэмжээг нь тогтоосон юм. Хуулиар татвар төлөгч хоёр бүлгийг тодорхойлсон:
1) Зуун хувийн хөрөнгө оруулалттай Гадаадын аж ахуйн нэгж
2) Гадаадын хөрөнгө оруулалттай дотоодын аж ахуйн нэгж.
Хятадад Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд олсон орлогоосоо татвар төлдөг бол дотоодын аж ахуйн нэгжүүд бүх төрлийн татвар төлнө.
Ихэнх тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалттай дотоодын аж ахуйн нэгж татварын хөнгөлөлт эдэлдэг. Дотоодын ААН-ийн татварын ерөнхий хэмжээ 55% бол Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд 33% татвар төлнө. Хэрэв Гадаадын хөрөнгө оруулалттай ААН тодорхой үйл ажиллагаа явуулаагүй бол идэвхигүй орлогоосоо 20 % татвар төлнө.
Хувьцаат хамтарсан үйлдвэр нь Хятадын зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдын орж ирдэг хамгийн түгээмэл хэлбэр. Хамтарсан үйлдвэрийн энгийн үйл ажилагаа 30-50 жилийн хугацаатай байна. Зарим тохиолдолд дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа хамтарсан үйлдвэрт хугацаагүй эрх олгодог.
Ашиг, эрсдэл хуваарилалт хувьцааны хэмжээнээс шалтгаална. Хувьцаа нь шилжих эрхгүй бөгөөд Хятадын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр шижүүлэх боломжгүй. Хамтарсан үйлдвэрийн явцад хөрөнгө оруулагчид бүртгэлтэй хөрөнгийг цуцлах эрхгүй.
Доод тал нь хөрөнгийн 2% гадаадын тал гаргасан байх ёстой. Харин Хятадын талд хөрөнгийн хязгаар заагаагүй. Хамтарсан үйлдвэрийн хувьцаанд ноогдох өрийн хэмжээ хамтарсан үйлдвэрийн хэмжээнээс хамаарна. Жишээ нь:
Гурван сая ам.доллараас бага хувьцааны эрхтэй бол хувьцаа нь нийт хөрөнгө оруулалтын 70% байх ёстой. Харин 3 сая ам.доллараас их бол хувьцаа нь нийт хөрөнгө оруулалтын талаас доошгүй хувийг эзлэх ёстой.
Хувьцаанд бэлэн мөнгө, барилга, тоног төхөөрөмж, материал, оюуны өмчийн эрх, газрын эрх орно. Эдгээрийн хэмжээг засгийн газраас үнэлж батална. Хамтын өмчид хамтарсан үйлдвэр байгуулахад, талууд хуулийн этгээдийн эрх үүрэгтэй оролцож, хариуцлагаа бие даан хүлээнэ.
Хамтын өмчит хамтарсан үйлдвэрийг хувьцаат хамтарсан үйлдвэр шиг байгуулж болно. Ийм үйлдвэр байгуулахад, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг заагаагүй. Хөрөнгө оруулагчид дан ганц мөнгөн хэлбэрээр бус хөдөлмөр, үйлчилгээ болон бусад хэлбэрээр хөрөнгө оруулж болно. Ашгийг гэрээний дагуу хуваарилна. Мөн ийм үйлдвэр байгуулахад хугацаа байхгүй.
Гадаадын аж ахуйн нэгжийг зөвхөн үйлдвэрлэсэн барааны 50% нь экспортлогддог буюу дэвшилтэт технологи хэрэглэсэн тохиолдолд бүртгэдэг. Энэ технологи нь Хятадад үр өгөөжтэй байх ёстой юм. Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийг илүү хатуу хяналтын дор бүртгэдэг.
Хятадын хууль тогтоомжийг баримтлан, Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийг Хятадын хуулийн этгээд гэж тооцно. Эдгээр ААН нь Хятад улсын иргэдийг ажилд авах үүрэгтэй. Урьд өмнө ийм ААН-ийг тэр бүр байгуулдаггүй байсан бол сүүлийн үед АТ&М болон Эрикссон зэрэг аварга компаниуд Гадаадын хөрөнгө оруулалттай ААН байгуулан, амжилттай ажиллаж байна.
Хятадын зах зээлийн боломжыг судлах үүднээс гадаадын компаниуд төлөөлөгчийн газраа ажиллуулдаг. Төлөөлөгчийн газар ажиллуулснаар, ирээдүйд хамтарсан үйлдвэр байгуулах буюу эсвэл бизнесээ өргөтгөх боломжыг судлах явдал юм.
Төлөөлөгчийн газрын үүрэг нь зах зээлийн судалгаа хийж, төв компаниа боломжит түнштэй холбох явдал юм. Төлөөлөгчийн газар хязгаарлалттай үйл ажиллагаа явуулах бөгөөд явуулж буй үйлчилгээнээсээ төлбөр авах, орлого олох тухай гэрээ байгуулахыг хориглодог.
Гадаадын төлөөлөгчийн газар нь Хятадын Аж үйлдвэр, худалдаа хариуцсан төрийн албанд бүртгүүлэх ёстой. Хэрэв бүртгүүлээгүй бол 10000 юаний торгууль төлөхөөс гадна цаашид Хятадад бизнес хийх эрхгүй болно. Төлөөлөгчийн газар бүртгүүлээгүй тохиолдолд олон дахин орох виз, байр түрээслэх эрхгүй. Төлөөлөгчийн газар байгуулахтай холбоотой олон давуу тал байна. Ихэвчлэн Хятадын компаниудад өөрийгөө танилцуулах зорилготой ажиллана.
Төлөөлөгчийн газрийн байрлал, тохижилт их чухал үүрэгтэй. Учир нь Хятадууд хилийн чанадад байгаа эх компани дээр нь очоод байх боломжгүй байдаг бөгөөд тухайн компаний нэр хүндийг Хятадад явуулж байгаа үйл ажиллагаанаас нь харж дүгнэдэг.
1993 оны 12 дугаар сарын 29-нд БНХАУ компаний тухай хууль батлагдсан. Тус хуулиар Хятадад гадаадын аж ахуйн нэгж үүсгэн байгуулах шинэ аргыг зохицуулсан. Компаний тухай хуулиар Гадаадын компаний салбарыг үйлдвэрлэл, худалдааны зорилгоор байгуулах боломжтой болсон. Гэхдээ Хятадын хуулийн этгээд гэж үзэхгүй. Энэ хуулиар компаниуд Хятадад том хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс өмнө үйлдвэрлэл худалдааны чиглэлээр салбараа байгуулах боломжтой юм.
Салбарыг төлөөлөгчийн газартай хутган ойлгож болохгүй. Төлөөлөгчийн газар үйлвэрлэл худалдаа явуулах боломжгүй. Төлөөлөгчийн газрын ажилтнууд хуалдааны хэлэлцээр хийж болох ч төв компани нь гэрээнд гарын үзсэг зурах ёстой. Бараа бүтээгдэхүүнийг Хятадаас гаргасан байх ёстой. Төлөөөчийн газар барааг импортлох, худалдах боломжгүй.
Харин салбар нь төлөөлөгчийн газраас илүү эрх мэдэлтэй.
1994 оны сүүлээс Хятадын засгийн газар салбар байгуулах журам гаргасан.
Хятад дахь технологи
Хятадад технологи гэдгийг их либераль байдлаар авч үздэг. Технологи гэдэгт патент, зохиогчийн эрх, оюуны өмчийн бусад эрх, ноу хау орно. Ноу хауг патентжуулах шаардлагагүй.
Хятадад гаднаас оруулж ирэх технологийн асуудлыг "Технологи импортын гэрээ”-ний журмаар зохицуулсан. Технологи имдортлоход дараах нөхцлийг хангасан байх ёстой.
- Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай
- Бараа бүтээгдэхүүний чанар гүйцэтгэлийг сайжруулах, бүтээгдэхүүний зардлыг бууруулах, цахилгаан эрчим хүч, түүхий эд хэмнэх
- Дотоодын нөөц бололцоог сайн ашигладаг байх
- Экспортыг нэмэгдүүлж, гадаадын валютын орлогыг нэмэгдүүлэх
- Хүрээлэн буй орчинд хор хохиролгүй.
- Үйлдвэрлэлийн аюулгүй байдал хангагдсан.
- Менежментийг сайжруулсан.
- Шинжлэх ухаан, техникийн төвшинд ололттой байх
Технологи шилжүүлэх гэрээ болон технологийн лиценз шилжүүлэх гэрээнд ялгаатай тал бий. Европт технологи дамжуулах гэрээ дуусгавар болоход технологийн эрх лиценз олгогчид буцаж шилждэг бол Хятадад энэ эрх лиценз авагчид хэвээр үлддэг. Ихэнхдээ технологи дамжуулах гэрээ 10 жилийн хугацаатай байдаг.
Хамтарсан үйлдвэрийн хугацаа 10 жилээс урт эсвэл патентын хугацаа урт тохиолдолд технологи дамжуулах гэрээний хугацааг сунгадаг. Хамтарсан үйлдвэр байгуулахад технологийн хувь оролцоо гадны хөрөнгө оруулалтын 50% хэтрэх ёсгүй. Үүнтэй адил гадны технологийн хувь оролцоо нийт хөрөнгийн 20% хэтрэхгүй байна.